2011.12.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Б.Бат-Эрдэнэ:Наадах чинь завхарсан яриа байна шүү
-Шинэ жилийн мэнд хүргэе аварга аа?
-За танд ч бас удахгүй золгох шинэ оны мэнд хүргэж байна.
-Урилга, заллага ихтэй байна уу?
-Их л байна даа. Хорь гаруй урилга байгаа байх. Цаг нь давхцаж буй болохоор ихэнх заллагад нь очиж амжихгүй л болов уу.
-Аварга аа "Эх оронч түшээ-2011" шагналын эзэн болсонд баяр хүргэе.
-За гялайлаа.
-Шагнал гардуулах ёслол дээр Т.Галсан гуай Эх оронч биш "Бүх оронч" түшээд ч бий гэхэд та хариуд нь "Би эх оронч биш бүх оронч гишүүдийн нэрийг удахгүй олон нийтэд зарлана" гэж хэлсэн юм уу?
-Наадах чинь цэвэр зохиомол яриа явж байна. Бид даяаршлын тухай ярилцаж зүгээр л наргиа болгоцгоож байсан юм. Наад яриагаар чинь бол шагнал гардсан 10 гишүүн эх оронч болоод үлдсэн 66 нь эх оронч биш, "Бүх оронч" болох хэрэг үү. Наадах чинь завхарсан яриа байна шүү.
ШИНЭ МЭДЭЭ
Мэндчилгээ
2016.12.28