Б.Бат-Эрдэнэ:Ерөнхий сайд асуултад ийм маягаар хариулж байгаа нь харамсалтай хэрэг
2012.08.23
Улстөр

Б.Бат-Эрдэнэ:Ерөнхий сайд асуултад ийм маягаар хариулж байгаа нь харамсалтай хэрэг

УИХ-ын гишуун Б.Бат- Эрдэнийг "VIР" ярилцлагын буландаа урьж цаг уеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын гишүүдийг УИХ дахь сул гишүүд гэх боллоо. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-МУ-ын Үндсэн хуульд маш тодорхой заасан. "УИХ-ын сонгуулийн үр дүнгээр наймаас дээш суудал авсан нам эвсэл бүлэг байгуулна" гэсэн байдаг. Манайхан хэт туйлширсан үзэл бодлоосоо салах хэрэгтэй. Аливаа юманд ёс, уламжпал соёл гэж байдаг

-Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ баталж, сайдууд тодорчихлоо. Яамдуудыг задалсан нь улс орны эрх ашиг гэхээсээ илүүалбантушаалын хуваарилалт гэж үзэх хэсэг байна?

-Засгийнгазрын бүтэцбүрэлдэхүүний тухай хуулийг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд би маш тодорхой асуулт асууж саналаа хэлсэн байгаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бид хоёрын асуултад хариулж байгаа байдлаас харахад шинэ Засгийн газрын байр суурь ард түмний хүсэн хүлээж буй ухаж сүйрсэн эх орны баялаг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудалд төдийлөн нэг их санаа зовохгүй байна гэсэн ойлголтыг төрүүлж байгаа.

-Ямар асуулт байсан юм бол?

-Чиг үүргийн яамны нэгдүгээрт эрэмбэлсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны эрхлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг тусгаагүй байсан. Үүнтэй холбогдуулаад би Ерөнхий сайдад асуулт тавьсан. Гэтэл энэ талаар ойлголт байхгүй, дургүйд хүчгүй маягаар хандсан хариулт өгсөн. Р.Амаржаргал гишүүн ногоон хөгжилтэй холбоотой орчин үеийн чиг хандлага олон улсад өнөөдөр ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаа талаар их тодорхой асуулт тавьсан. Үүнд мөн л "тийм нарийн техник технологийн асуудал байдаг юм байгаа биз" би түүнийг үнэндээ мэдэхгүй, шинэ сайд нь томилогдохоор энэ талаар ярих юм байгаа биз гэсэн. Ийм байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд асуултад хариулж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Би маш тодорхой хэлсэн. Энэ 2012 оны сонгуульд ард түмэн нам эвсэл гэхээсээ илүү, улс орны нийтлэг эрх ашиг, өнөөдөр бидний өмнөтулгамдаад байгаа өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн, үрхойчдоо өвлүүлэх эх орон, газар шороо байгалийн баялаг чинь цөлмүүлж, хүн амьдрах орчин чинь хумигдаад сүйрлийн ирмэгт хүрчихээд байхад үүний төлөөтууштай ажиллах зориг эрмэлзэлтэй хүмүүст итгэл саналаа өгсөн. Тийм учраас намын байр сууринаас та бүхэн минь ажиллаж болохгүй. Та амлалт өгч сонгогдсоноо мартаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүдэд уриалж байгаа юм. Тийм учраас нэн тэргүүнд Оюутолгойн хөрөнгөоруулалтын гэрээг Монголын ард түмэнд ашигтай байх гэрээг нэн тэргүүнд хийх ёстой.

-Баасан гаригийи хуралдаан дээр Цэц бүрэн бүрэлдэхүүнээр амарсан тухай ярьж байсан. МАН-ынхны хувьд Цэцийн шийдвэр нэлээд хүлээлт үүсгэж байх шиг байна?

-Цэцийн дүгнэлтийг хүлээж байна.

-Оюутлгойн хөрөнгөоруулалтын гэрээг Монголын ард түмэнд ашигтайгаар өөрчлөх боломж нөхцөл хэр байгаа юм бол?

-Би өөрийнхөөсанааг гүйцээе л дээ. Ард түмэн сонголтоо хийхдээ эх орныхоо төлөөямар нэг байддаар тууштай байна гэж итгэж өгсөн. Өнгөрсөн 2008-2012 оны сонгуульд Ардчилсан намд цөөхөн хэдэн хүн зүтгэж ирсэн. Манайхаас бас төдий хэмжээний хүн зүтгэж ад шоо үзэгдэж, элдвээр хэлүүлж чичлүүлж ажилласан. Бид тодорхой үр дүнд хүргэсэн. Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлага тавьсан. Үүний үр дүнд Рио Тинто комнанийн ТУЗ-ийн дарга бол энэ санхүүгийн улиралд багтааж дэлхийн санхүүгийн зах зээлээсхөрөнгиин асуудлаа шийдэх хэрэгтэи байна. Хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдсэний дараагаар УИХ- ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлье гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр өнөөдөр 2012 оны сүүлийн хагас гарсан. Санхүүгийн шийдвэрлэх асуудлуудаа шийдсэн байгаа. Оюутолгойн хөрөнгөоруулалтын гэрээг УИХ-ын тогтоолд нийцүүлж сайжруулах ёстой.

-Таны хувьд өнгөрсөн дөрвөн жил урт нэртэй хуулийг батлуулах гэж нэлээд хүчин чармайлтгаргаж үр дүнд хүрч чадсан. Цаашид хуулийн дагуу ямар зүйлүүдийг хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид байгаль орчны сүйрлийг зогсоох, экологийн урт нэртэй гэж нэрлэгддэг хуулийг гаргасан. Бид хамтарсан Засгийн газраас шаардаад чадаагүй харин МАН дангаараа Засгийн газраа барихдаа энэ хууль бүрэн хэмжээнд хэрэгжих шийдвэр гарч, 2782 лицензийг цуцалж энэ хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж өгсөн байгаа. Энэ хуулийг үргэлжлүүлээд үр дүнд хүргэж хэрэгжүүлэх хэрэгтэй. ГуравДугаарт 1997 онд батлагдсан ашигт малтмалын хуулийн балгаар миний дээр хэлсэн эх орны тусгаар тогтнол байгалийн баялаг,байгаль орчин сүйрлийн ирмэгт ирсэн. Тийм учраас нэн даруй энэ гажуудал завхралыг засах, түүнчлэн эрдэс баялгийн талаар Монголын төрөөс баримтлах бодлого маш тодорхой байх шаардлагуудыг тавьж байгаа. Бид 2004-2008 онд ажиллах хугацаандаа МУ-ын төрийн бодлогынтүвшинд байгаль орчны асуудал нь нэг номерт байдаг, байгаль орчноос нь бүх зөвшөөрлөө авдаг зарчмыг бий болгосон. Үүний дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулинд Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг чиг үүргийн яам гэж оруулж ирж байна. Энэ ажлыг хариуцсан хүмуүст хэлэхэд та бүхний сэтгэл зүтгэлээс л шалтгаална. Хариуцсан сайд томилогдохоор ажлаа хийх юм байгаа биз гэсэн байр сууринаас хандаж болохгүй. Ардчилсан нам бол өөрийнхөө бодлогыг гаргахдаа эх орон газар шорооны төлөө энэ байгаль, эх нутаг баялгийнхаа төлөө тууштай тэмцэнэ гэж үнэн үгээ хэлсэн гишүүдээ нүүрэндээ гаргаж тойргууддаа томилолт өгч явуулсан. Бас намын листэд эхний эрэмбэд жагсаасан. Харин манай Ардын нам эх орон газар шорооныхоо төлөө үгээ хэлсэн хүмүүсийг намаасаа хассан, хөөсөн, туусан. Үр дүн нь өнөөдөр ямар гарсан гэхээр АН УИХ-ын 2012 оны сонгуульд хоёр гурван сууддын илүүтэй гарсан. Гэхдээ ард түмэн харж байхад ярьж гарч ирсэн байр суурин дээрээ биш нөгөө л хөрөнгө мөнгө шүтсэн үзэлдээ автаад, ногоон үзлээсээ ухрах юм бол бие даагчид, нам эвслүүд ард түмэнд хэлснээсээ ухарч болохгүй гэдгийг сануулна. Ард түмэн нэг бүрчлэн харна. Өмнө ярьж байсан улсуудаас ямар хүний байр суурь эргэсэн байна. Ямар хүмүүс асуудаыг аргацаагаад цаг хугацаа өнгөрөөгөөд ажлын эрч хүчийг сулруулж байгааг ард түмэн харна гэдгийг би байнга хэлдэг. Өнөөдөр улс төрийн амьдралд их ноён нуруутай төв хандах хэрэгтэй. Шинэ байгуулагдах Засгийн газраас улс орны хөгжлийн асуудал болоод ард түмний аж байдал сайжрахыг иргэд хүлээж байна. Өнөөдөр малчид маань өөрийнхөө тав арван малыг бэлчээх газаргүй, уух ус, амьсгалах агаар нь бохир өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн газар нь хэн нэгэн гадна дотны цөөхөн хүмүүсийн гараад ороод дуусч байгаа энэ асуудаыгяаж зогсоох вэ, төр ямар бодлого гаргах юм, гаргасан бодлогоо яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр том хүлээлт байгаа учраас аливаа асуудалд намын байр сууринаас хандаж болохгүй гэдгийг л уриалж байгаа.

-Яамдыг задалж, агентлагуудын тоог цөөллөө. Энэ нь улс орны цаашдын хөгжилд нэмэр болох алхам байж чадах бсшов уу?

-Энэ байдаыг харж байхад хамгийн түрүүнд тухайн хүнд зориулсан сайдын орон тоо бүтцийг бий болгох тухай л асуудал болохоос биш, яг тэр яам нь ямар ажил эрхлэх вэ гэдэг дээр тодорхой асуудал хэлэхгүй байна. Би дээр хэлсэн шүү дээ. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны асуудал орж ирэхэд чиг үүргийн хүрээнд ийм ийм асуудал алга байна шүү дээ гэхэд "Би яаж мэдэх юм бэ" тэр томилогдох сайд нь мэдэх юм байгаа биз гэсэн үгийг Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд хэлнэ гэдэг нь үнэхээр харамсалтай байна.

-Манайд бараг тогтсон гэж хэлж болох жишиг бол бүтцийн өөрчлөлт нэрээр санаа бодол нийлдэпүй, эсвэл өөр үзэл бодол намын харьяалалтай хүмүүсийг сольдог асуудал. Агентлагуудын тоог цөөлөх нэрийн дор төрийн албан хаагчид ажилгүй болох вий гэсэн болгоомжлсш байх шиг байна?

-Бусад орнууд Үндсэн хуулинд яамдынх нь тоог заасан байдаг. Зарим улс орон яамд нь сонгууль болохоор сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг биш тогтсон байх жишээтэй. Бидэнд анхаарч үзэх юмнууд байгаа л гэж бодож байна. Ер нь бол яам бодоогоо тодорхойлоод агентлагууд үүнийг нь амьдрал дээр хэрэгжүүлдэг, хянадаг бүтэцтэй. Тэгэхээр энэ бүтцийг өөрчлөөд байгаа нь тийм зохистой биш байх. Ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй. Айхтар эерэг үр дүн гарахгүй л байх. Ер нь намынхаа эрх ашигт захирагдаж, хайрцганд баригдсан ийм байдоаар ажиллах юм бол манай улс орны ирээдуй улам л бүрхэг л болно. Төр төлөөлсөн хүн гэдэг бол улс үндэснийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана гэсэн тангарагтаа үнэнч байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ