МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАХН-ын санхүү дунд зэргийн компаниас илүү гарахгүй
МАХН–ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2016.02.03
Улстөр

МАХН-ын санхүү дунд зэргийн компаниас илүү гарахгүй

МАХН–ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.

–Одоогийн Улс төрийн намын тухай хуулиар намын санхүүжилтийг хэр сайн зохицуулж байна. Санхүүжилт тойрсон асуудлыг нарийн зохицуулахуйц хууль эрхзүйн орчин бүрдэж чадсан уу?

–Улс төрийн намын санхүүжилтийн механизмд тодорхой өөрчлөлт хийхшаадлагатайг цаг хугацаа өнгөрөх тусам улс төрийн амьдралд болж байгаа үйл явдлууд харуулж байна. Бид Монголын төрийг хүчтэй болгох тухай байнга ярьдаг. Хүчтэй төр засаггүй, хуулиа дээдлэхгүйгээр хөгжил дэвшилд богино хугацаанд хүрэх боломжгүй гэдэг нь улам бүр нотлогдож байна. Төрийг хүчтэй болгох хамгийн гол үндэс нь улс төрийн намуудыг зохистой байр суурьт ньтавих юм. Том утгаараа улс төрийн нам гэдэг төр иргэдийг холбох гүүрболдог. Нөгөө талаас боловсон хүчнээ улс төрийн тодорхой албан туушаалуудад бэлтгэн оруулж, бодлого хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Энэүүргээ гүйцэтгэхийн тулд намд зохион байгуулалт, бүтэцтэй байдаг. Үүнээсгадна хамгийн гол нь улс төрийн намын санхүүжилт байна.

Бид улс төрийн намын санхүүжилтийн шинэчлэлийг хийхгүйгээр, засаг төрөө шинэчилж чадахгүй. Улс төрийн намын амин сүнс нь санхүүжилтийн механизм, мөнгө. Улс төрд мөнгө чухал гэдгийг улстөрчид хэлдэг. Бохир мөнгө улс төрд намаар,сонгуулиар дамжин орж ирж төр бүхэлдээ ийм байна гэж ярьдаг. Үүнийг шийдэх гарц нь бусад улс шиг улс төрийн намын тухай хуульдаа тусгах. Хуульдаа санхүүжилтийн механизмыг нь зөв тодорхойлж өгөх ёстой.

–Манайд намд өгөх хандивыг хэмжээгээр нь хязгаарладаг. Энэ хэр оновчтой юм бол. Бусад улсын хувьд ямар зохицуулалттай байдаг вэ?

–Ази болон Европ, Америк маягийн хэд хэдэн загвар бий. Америк маягийн загвар нь илүү нээлттэй гэж болно.Тухайлбал, 100 ам.доллараас дээш бэлэн мөнгө өгдөггүй. Гэхдээ дансаар нэлээд их хэмжээний мөнгө хандивлаж болдог байх жишээтэй. Саяхан Жорж Сорс АНУ–ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Хиллари Клинтоны сонгуулийн өмнөх намын сунгаанд зургаан сая ам.доллар хандивласан. Тэгвэл Европ, Азид хязгаарлалт тогтоодог. Төсвөөс илүү дэмжлэг өгдөг. Монгол бол Азийн улс. Нөгөө талаасаа эх газрын эрх зүйн системтэй. Ингээд үзвэл хяналт хязгаарлалттай төсвөөс дэмжлэг авдаг энэ загвараар явна гэвэл бид одоогийн хуулийг өөрчлөх шаардлагатай.

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээрнамууд ойлголцолд хүрч чадалгүй буцаасан. Учир нь санхүүжилтийн асуудлыг шийдэхдээ нэг хандлагатай байхнь зөв. Тодруулбал, намыг бэхжүүлэх талаас нь илүү анхаарах ёстой. Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэхүүргийг дэмжсэн агуулгаар хийх хэрэгтэй. Тэрнээс аль нэг байгууллага илүү хянадаг, түүнээс хамаардаг эсвэлнэг улс төрийн хүчин давуу эрх эдлэх байдлаар хандвал энэ хууль гарч чадахгүй. Улс төрийн намын тухай хуульбол Үндсэн хуулийн дараа орох үндэсний зөвшилцөл шаардсан чухал хууль.

Шинэчлэлийг хийхэд бид нэг том алхамаар асуудлыг шийдэхгүй. Харин асуудлаа цуврал, угсраа байдлаар шийдэх нь зүйтэй. Одоо сонгуулийн орчин өөрчлөгдсөн. Түүний дараа Улс төрийн намын тухай хууль болоод УИХ–ын тухай хууль тогтоомж арараасаа өөрчлөгдөж байж иж бүрэн чанарын өөрчлөлтийг хийнэ. Одоогийн дүрэм, журмаар сонгуулийн дараатодорхой хэмжээний дэмжлэг өгдөг. Сонгогчийн саналыг үнэлээд нэг удаа дэмжлэг үзүүлдэг. Мөн УИХ–ын нэгмандатыг үнэлж, мөнгө өгдөг. Үүнээс өөр дэмжлэг байхгүй.

–Жирийн сонгогчоос эхлээд улс төр судлаачид намын санхүүжилтийг ил тод, шилэн болгох шаардлагатайг шүүмжилдэг. Одоогийн хуульд энэ зохицуулалт байхгүй нь эргээд байдлыг эргэлзээтэй болгож байх шиг?

–Мэдээж нэг талаасаа энэ бол зөв. Нөгөө талаасаа өөр нэг зүйл орхигддог. Одоогийн хуулиар сонгуулийн болон сонгуулийн бус үеэр нэг хуулийн этгээд, иргэнээс өгөх хандивын дээд хэмжээг тавьдаг. Үүнд л бид ач холбогдолөгөөд байдаг. Үнэн хэрэгтээ өнөөдөр зарим намд компаниуд олон саяын хандив өгч байгаа. Мэдээж намын мөнгө, санхүү бүрдүүлэх нь гол ажил байдаг. Нам дэмжигч, гишүүдээсээ татвар хандив цуглуулахыг манайхан мөнгө “босгох” ажил гэж нэрлээд байгаа.

Харамсалтай нь манайд энэ ажлыг муу зохицуулсан. Хандивын дээдхэмжээг заасан, өөр зүйлгүй. Гэтэл тэр мөнгийг компаниас авлаа гэхэд ашгаас нь авах уу эсвэл компанийн ТУЗ–ийн гишүүд, гүйцэтгэх захирал нь шийдэх үү. Мөнгө босголоо гэхэд бусад улсад байдаг мөнгө босгох тусгайхороо ажиллуулах, намууд ерөнхий санхүүч гэх тусгай нэгжтэй байх уу зэрэг олон зүйл тодорхойгүй байна. Ер ньмөнгө босгохыг хуулиар зохицуулаагүй байж хянах, ил тод байх тухай ярих нь өрөөсгөл.

–УИХ дахь МАХН–МҮАН–ын “Шударга ёс” эвслээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Үүнд таны ярьж буй асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан бол?

–Хуулийн төсөлд цомхон өөрчлөлт хийхээр оруулсан. Гэвч шийдэгдээгүй. Бүлэг байгуулах хэмжээний суудал авсан намын нийт авсан саналыг 5000 төгрөгөөр үнэлэх. Засгийн газрыг эмхлэн байгуулахад оролцож байгаабол санхүүжилт нь арай өөр байна. Мөн сан байгаад бодлогын нам байх чиглэлээр ажиллана гэсэн цомхон бөгөөд хурдан хийж болох өөрчлөлтийн саналыг дэвшүүлсэн.

–Санхүүжилт тойрсон асуудлыг зохицуулахад мэдээж Ашиг сонирхлын тухай хууль чухал үүрэггүйцэтгэх ёстой байх. Мөн өмч хөрөнгийн тухайд хуульд хэрхэн тусгах ёстой юм бол?

–Ашиг сонирхлын хуулийг баталсан ч хамгийн хэрэгжээгүй хууль гэж болно. Орчин үед сонирхлыг үгүйсгэхгүй байгаа. Хувийн, гэр бүлийн, найз нөхдийн, намын, аж ахуйн нэгжийн гэх мэт олон сонирхол байна. Олон сонирхол байхыг хэн ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, өөр өөрийн ашиг сонирхлыг тээдэг. Харин энэ бүх зөрчилдөөнийг хэрхэн зохицуулахад хуулийн нарийвчлал хэрэгтэй. Намын санхүүжилт дээр намын ашиг сонирхол, намд ажиллаж байгаа хүмүүс, намын гишүүд, дэмжигчдийн санхүүгийн үүргийг ялгаж, зааглах хэрэгтэй. Өнөөгийн хуулиар намууд дээр намын ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байгаад намынхаа санхүүг эрхлэх, өдөр тутмын ажлыг хариуцах, өдөр тутмын төсвийг захиран зарцуулах эрх үүрэгтэй гэдэг нь дүрмээр хатуу заасан байдаг. Намын дарга бол намын санхүүгийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Намаа дотоод, гадааддаа төлөөлдөг байхаар зохицуулагдсан тогтолцоо явж байгаа.

Ер нь цаашид намуудын өмч хөрөнгийг бүгдийг нь бүртгэж, зарлах хэрэгтэй. Зарим нам бүх аймаг, суманд байртай байна. Энэ мэт нийт хэмжээг нь хэлэх хэрэгтэй. МАХН–ын өмч маш цомхон, намын байр нь тодорхой нэг газарт л байгаа. Гэхдээ цомхон атлаа маш их хяналтан дор байдаг. МАХН–ын санхүүгийн хэмжээ гэвэл нэг дунд зэргийн компаниас илүү гарахгүй нь ойлгомжтой. Одоо 50, 100 сая төгрөгийн асуудал яриад байна. Үүнийг нь авч үзвэл авлига, гэмт хэрэгтэй холбогдох зүйл биш байх жишээтэй. Энэ асуудлыг ярих гэхээр хуулийн нарийвчлал хэрэгтэй болжбайгаа. УИХ–д хамгийн олон суудалтай хоёр нам гэхэд өр авлага, санхүү зарлага, санхүүжилт ямар байдаг нь өнөөдөр тодорхойгүй байдаг. Өр авлага нь тав арван сая байтугай хэдэн тэрбумаар яригддаг шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ