МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2016.02.03
Улстөр

Аль ч оронд улс төрийн албан тушаалтан намдаа санхүүжилт босгох нь хэвийн үзэгдэл

Одоогоор мөрдөгдөж байгаа 2005 онд батлагдсан хуулиар улс төрийн намууд таван эх сурвалжаас санхүүждэг байна. Татвар, хандив, өөрийн орлого, улсын дэмжлэг, банкинд хадгалуулсан мөнгөний хүү зэргээр. Гэхдээ улс төрийн намын санхүүжилтийн хичнээн хувь нь дотроо татвар, хандив гэж илэрхийлэх боломж манай улсад байдаггүй. Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байж ирсэн нь намуудын санхүүжилтийг ил тод нээлттэй биш, хяналт сул тавьсаар ирсэн. Тэгвэл сүүлийн үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба намын санхүүжилтийг бүрдүүлдэг талаар мэдээлэл хийсэн нь намын санхүүжилтийн асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлага байгааг харуулж байна.

Дэлхийд намын санхүүжилтийг хариуцсан хүнийг тодорхой зааж өгсөн байдаг бол манай улсад тодорхой зааж өгөөгүйгээс албан тушаалтан, сайд дарга нар өөрийн намдаа санхүүжилт бүрдүүлдэг байдал нь манай улсад авлига хээл хахуулийн шинжтэй үйлдэл болж хувирдаг юм.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: Хамгийн гол нь намын санхүүжилтийг авахдаа ямар албан тушаалтан, яаж авах зөвшөөрсөн, хориглосон эсэх нь тодорхойгүй байдаг. Төрийн, улс төрийн албан тушаал хашдаг хүн намдаа санхүүжилт босгосон гэхээр их сүрхий харж, хардах, буруу зүйл юм шиг  хүлээж авч байна. Энэ тийм биш. Олон улс оронд аль ч улс төрийн албан тушаал хашиж байгаа хүн намдаа санхүүжилт босгох ажил хийдэг. Энэ бол хэвийн зүйл.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

ШИНЭ МЭДЭЭ