МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эх орончдын өдрийг хоёр нам хамтран тэмдэглэнэ
Эх орончдын өдрийг хоёр нам хамтран тэмдэглэнэ
2016.02.19
Улстөр

Эх орончдын өдрийг хоёр нам хамтран тэмдэглэнэ

Эх орончдын өдөр ирэх гуравдугаар сарын 1-нд болно. Энэ өдрийг өмнө нь МАХН-ынхан тэмдэглэдэг байсан. Тус нам хоёр хуваагдсаны дараа ч тус бүртээ тэмдэглэдэг байлаа.

Энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тавдугаар зүйлд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад 2004 онд оруулсан юм. Иймд зөвхөн нэг нам бус бүх нийтээр тэмдэглэх өдөр болж байна. Тэгвэл энэ өдрийг хамтран тэмдэглэх саналыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар МАН-д албан бичгээр хүргүүлжээ. Энэ саналыг дэмжиж буйгаа ч МАН-ынхан хариу албан тоотоор илэрхийлжээ. Хоёр намын хувьд түүхт 95 жилийн ойн тохиож байгааг албан бичигт онцолсон байна.

Энэ өдрийг хоёр нам хамтран тэмдэглэхээр ажлын хэсэг гаргахыг аль, аль нь дэмжсэн аж. Ийн Эх орончдын өдөр буюу ирэх гуравдугаар сарын 1-нийг улс төрийн хүрээнд өргөн тэмдэглэх бололтой. Энэ өдрөөр өмнө нь МАН, МАХН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ