МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар МАХН-ын генсекийг орлож байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Сүхбаатар
2016.02.19
Улстөр

Ж.Сүхбаатар МАХН-ын генсекийг орлож байна

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа Г.Шийлэгдамба МАХН-ын генсек байсан билээ.

Харин түүнийг баривчлагдсан өдөр Шадар сайд Ц.Оюунбаатар гэрт нь дагаж очоод намын Ерөнхий нарийн бичгийн даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг хүчээр бичүүлсэн тухай тэрбээр телевизийн  ярилцлагад орохдоо хэлж байсан юм. Ийнхүү Г.Шийлэгдамбаас ажлыг нь авснаар МАХН-ын генсек хэн болох вэ гэсэн асуулт гарч байлаа. 

 Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Сүхбаатар ажиллаж байгаа аж. Ж.Сүхбаатарын хувьд МАН-ын шилдэг боловсон хүчнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог байсан. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн онд намын гишүүнээсээ татгалзаж, МАХН-д элсэж байгаагаа дуулгасан. Ийнхүү тэрбээр өдгөө Г.Шийлэгдамбын ажлыг үргэлжлүүлж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ