МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хувьсгалчид дуу хоолойгоо ард түмэндээ хүргэлээ
2016.03.03
Улстөр

Хувьсгалчид дуу хоолойгоо ард түмэндээ хүргэлээ

Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан МАХН-аас “Эх орончдын дуу хоолой” сэдэвт арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд МАХН-ын удирдлагууд болон иргэний хөдөлгөөн, зарим ТББ-ын төлөөлөл оролцлоо. МАН төрийн эрх барьж байхдаа жил бүрийн гуравдугаар сарын 1-ий өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтоосон. Харин гуравдугаар сарын 02-ны өдрийг “Эх орончдын дуу хоолой” өргөх арга хэмжээ нэрийн дор гишүүд, дэмжигчид, төлөөлөгчдийнхөө дуу хоолойг сонсох өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ. 

Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “Өнөөдрийн үйл ажиллагааг хувьсгалчдын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна. Өнөөдрөөс 105 жилийн өмнө Монголын ард түмэн тусгаар улсаа байгуулж байсан. Тиймээс эх орныхоо төлөө үйл хэргээ зориулж явсан хүмүүсийнхээ гавьяаг дурсаж, энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жилийн хувьсгалчдын баярын өдрийг манай нам  МАН-тай хамтарч тэмдэглэсэн бөгөөд баярын хурлаа хийсэн. Өнөөдөр хувьсгалчдынхаа дуу хоолойг ард түмэндээ хүргэж байна. Бид төр, засгийн үйл ажиллагаанд гарч байгаа гажуудлыг хэлэлцэж, засч залруулах, эх орноо хөгжүүлэх, иргэн бүр хувь нэмрээ оруулахын төлөө өнөөдрийн  цуглааныг иргэд гишүүд, дэмжигчдийнхээ хүрээнд хийж байна. 

Бид ахмад үеийнхээ хийж бүтээсэн,  бий болгосон  улс орныхоо хөгжлийг цаашид улам бүр дэвшүүлэн хөгжүүлэх үүрэгтэй. Тийм ч учраас өнөөдөр  эх орныхоо төлөө сэтгэл, зүтгэлтэй хүн бүр энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ