МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2016.03.07
Улстөр

Манай нам 500 сая төгрөг аваад шууд зарцуулсан зүйл байхгүй

Иргэн С.Дашдондог АТГ-т хандсан байна. Төрийн өмчид НИК компанийн захиралаар ажиллаж байх хугацаандаа улс төртэй холбогдосон тэрээр гадаад улсад амьдарч байгаад 2011 оны сүүлээр буцан иржээ. Тухайн үед найз Ч.Дамдиндоржоор дамжуулан  Н.Энхбаяр даргатай уулзсан улмаар Булган аймагт МАХН-ын салбар хороог байгуулан санхүүжилтийг өгч ажиллаж ирсэн хэмээн тэрээр өргөдөлдөө дурьджээ.  

МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: Миний авсан мэдээллээр сонгуульд өөрөө өрсөлдөж байсан. Тодорхой хэмжээний эд зүйлийг намын ажлын хэрэгцээнд зориулан хандивлаж байсан гэх мэдээлэл авсан. Яг одоо өөрийнх нь мэдэгдэж байгаа шиг манай нам 500 сая төгрөг аваад шууд зарцуулсан зүйл байхгүй гэж холбогдох хүмүсээс мэдээлэл авсан. Мэдээж намын санхүү дээр энэ бүртгэл мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулна. Энэ бол хууль дүрэм зөрчсөн, авлигатай тэмцэх газар өгдөг асуудал биш. Авлигатай тэмцэх газар юм болгоныг хүлээн авч шийддэг газар биш шүү дээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс .... 

ШИНЭ МЭДЭЭ