Ээлжит бус чуулган зарлах уу?
2016.03.14
Улстөр

Ээлжит бус чуулган зарлах уу?

 Ээлжит бус чуулган зарласан, ирц бүрдэхгүй удааширч байгаад ганц өдөр хуралдаад тарсан. МАХН, МАН-ын ирцийг шантаажийг сөрж АН-ынхан дангаараа ирцээ бүрдүүлээд Үндсэн хуулийн даргийг огцоруулан чуулган нээгдсэн өдрөө хаалтаа хийсэн нь гайшруулсан.

Хаврын чуулган 4-р сарын 5-ны өдөр нээлттэй хийх хуультай боловч үүнээс өмнө ээлжит бусаар хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл тараад байсан юм. Учир нь УИХ-ын тамгийн газраас гишүүдийн ирцийг бүртгэж, ирэх долоо хоногт Улаанбаатарт байх эсэхийг нь асууж байсан юм. Нөгөө төлөөр Аюулгүй байдал, гадаад байдлын байнгын хороо хуралдаж зарим асуудлыг яаралтай хэлэлцсэн нь чуулганы бэлтгэл байсан уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Туслах, зөвлөхөөс ирэх долоо хоногт гишүүн нь байх уу гэсэн асуулгыг асуусан байна. Түүнээс биш яг албан ёсоор ээлжит бус чуулган хуралдах талаар мэдээлэл өгөөгүй. Саяхан 10-аад хоногийн өмнө ээлжит бус чуулган хуралдсан. Одоо ямар зорилготой, сэдвээр хуралдах нь мэдэгдэхгүй байна. Ээлжит бус чуулган хуралдахгүй болов уу, хурал зарлалаа гэхэд дахиж ирц бүрдэх нь юу л бол.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Байнга ээлжит бус чуулган гээд байх нь зөв биш. Иргэд, хөдөлмөрчидтэй уулздаг, аж ахуйн нэгж байгууллагатай уулзах гэх мэт , их хурлын хууль дүрмийг сурталчилах боломж гаргах өгөх ёстой. Ямар асуудал хэлэлцэх нь ойлгомжгүй ээлжит бус чуулган зарлах нь зөв биш гэж үзэж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс....

ШИНЭ МЭДЭЭ