МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2016.03.18
Орон нутгийн хөгжил

Монгол Улсын хөгжилд Сүхбаатар аймаг хувь нэмрээ оруулах цаг болсон

 “Тод зочин” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь оролцлоо.

Өнгөрсөн найман жилийн ажлаа эргээд дүгнэхэд  ямар ямар ажлуудыг хийсэн бэ?

Найман жил гэдэг маш урт хугацаа. Гэхдээ нөгөө талаасаа маш богино ч байж болно. Найман жилийн өмнө Засаг дарга болоод урт, богино хугацааны төлөвлөгөө гарган, мөрийн хөтөлбөрөө гаргаж ИТХ-аар батлуулаад өөрийн багаа бүрдүүлж байсан. Энэ хугацаанд олон зүйл дээр өөрчлөлт гарсан. Өөрчлөлтийг хардаг толь бол статистик мэдээ. Сүхбаатар аймаг байгуулагдаад 74 жил болж байна. Байгуулагдсанаас хойш бүх онуудын тоо баримтыг жагсааж үзэхэд сүүлийн найман жилд газар нутгийн хэмжээ огт өөрчлөгдөөгүй. Бусад тоонууд рекорд амжилтаа эвдсэн өндөр үзүүлэлттэй байна. Тухайлбал хүн амын тоо, мал сүргийн тоо өссөн. Зам, орон сууцны хорооллын тоо 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Орчин үеийн бүх техник төхөөрөмжүүд нэвтэрсэн.

Манай хамт олны хийсэн ажлыг улсын хэмжээнд харж үзэхэд 1990 оноос онгоц хөөрсөн гэж үзэж болно. Нийт Монголчуудын хөгжил, дэвшил ч өөдөө, дээшээ хөгжиж байгаа. Энэ дотор Сүхбаатарчууд илүү амжилттай ажилласан. Яагаад гэвэл бид нэг ажлыг барьж ажиллаагүй асуудлыг ул суурьтай алсын төлөвлөгөөтэй хийсэн.

Дорноговь аймгаас түрүүлж хөгжих боломж юу байна вэ?

 Монгол улсын хөгжилд Сүхбаатар аймаг хувь нэмрээ оруулах цаг болсон. Тухайлбал, Бичигтийн боомтыг найман жилийн өмнө хэн ч мэддэггүй байсан. Далайд гарцтай шинэ боомтыг нээх анхны санаачлагыг Сүхбаатар аймгаас гаргасан.

Янз бүрийн шүүмжлэлүүдтэй хэрхэн тэмцэж, ялж байна вэ?

    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ