МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Цог, Г.Уянга нар эвслээс гарсан нь сонин мэдээ биш гэв
МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2016.03.22
Улстөр

Л.Цог, Г.Уянга нар эвслээс гарсан нь сонин мэдээ биш гэв

МАХН-ьш нарийн бичгийн дарга нар болох Ж.Сүхбаатар, Б.Тулга нар мэдээлэл хийлээ.

Тэдний хэлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших асуудлыг хязгаарлахын тулд ялгайд тооцох хугацаа дуусаагүй гэж гүтгэж байна. Мөн намын дотроос гарч ирсэн урвагчид авлига, залилангийн хэрэгт гүтгэх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна гэсэн юм.

Тиймээс намын гүйцэтгэх товчоо хуралдаж  гишүүд  дэмжигчид, олон түмэнд хандаж мэдэгдэл гаргажээ.

Энэ үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “МАХН-ын санхүүгийн өрөөг лацдаж битүүмжилсэн.

Нэгдүгээр сарын 29-нөөс хойш бүх баримт бичгийг битүүмжилчихлээ. Ингэснээр санхүүгийн аудит хийлгэх боломжийг таслан зогсоож байна. Намын дотоод үйл ажиллагаа руу орж, намыг хагалах ажиллагаа тодорхой төлөвлөгөөний дагуу явагдаад байна” гэлээ.

Тэднээс зарим асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар Шударга ёс”эвслээс гарах албан бичгээ өгсөн. Энэ асуудалд  танай нам ямар байр суурьтай байна вэ?

Ж.СҮХБААТАР: -Хэвлэлийн хурал болохын өмнө энэ асуудлыг сонслоо. Л.Цог, Г.Уянга нар эвслээс гарна гэдэг нь сонин мэдээ биш. Яагаад гэвэл сүүлийн саруудад дандаа намынхаа эсрэг ажиллагаа явуулж байсан. Энэ нь эртнээс бэлтгэсэн тодорхой бүлэглэлүүдийн явуупж байгаа арга ажиллагаатай уялдсан зүйл байсан. Одоогоор албан ёсоор мэдэгдсэн юм алга байна.

-МАХН, МАН сонгуульд эвсэж орох уу?

Б.ТУЛГА: -Манай хоёр нам өнгөрсөн долоо хоногт хуралдаад хоёр нам сонгуульд эвсэж орох ажлыг хариуцсан Ажлын хэсэг байгуулахаар тохирсон.

Манай нам ч Ажлын хэсэг байгуулсан. Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс ажилдаа ороод явж байна. МАН-ын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, газрын дарга Д.Мөрөн нар багтсан байна лээ. Өнөөдрөөс хоёр ажлын хэсэг уулзаад ажлаа хийгээд явна.

ШИНЭ МЭДЭЭ