2016.03.29
Орон нутгийн хөгжил
Сүхбаатар аймаг сүүлийн найман жилд эрс хөгжиж байна
Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж, нутгийн удирдлагуудтай уулзан, тус аймагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалт болох Боловсрол хороололтой танилцлаа.
“Боловсрол” хорооллын сургууль, цэцэрлэг баригдах асуудал шийдэгдээгүй байсан учир Ерөнхий сайд Ч.Сайханбилэг концесийн гэрээгээр 960 хүүхдийн сургууль, цэцэрлэгийг барихаар шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр аймгийн засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг Ерөнхий сайдад танилцуулсан. “Боловсрол” хорооллын хувьд 2013 оноос хойш газар чөлөөлөлт хийж, дахин төлөвлөлт хийснээр уг хорооллыг барьжээ.
Мөн энэ үеэр иргэдэд тулгамдаж буй асуудал болон нэн шаардлагатай ажлуудыг шийдвэрлэж өгөхийг нутгийн иргэд Ерөнхий сайдад уламжилсан байна. Тус аймаг сүүлийн найман жилд эрс өөрчлөгдөн, хөгжиж байгаа хэдий ч тулгамдсан асуудал цөөнгүй байгаа аж.
ШИНЭ МЭДЭЭ
Засаглал ба хөгжлийн ялгаа...
2016.05.10
Ж.Батсуурь ба бусад
2016.04.06