Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэж үзлээ
2016.04.20
Улстөр

Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг 28 гишүүнтэй боллоо.

УИХ-д бие даагч нэртэй гурван гишүүн байснаас нэг нь нам байгуулж байгаа сургаар алга болсон. Харин үлдсэн хоёр гишүүн болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар нэгэн цагт овоглож явсан хуучин намаа сонгосон. Тодруулбал, тэд өнгөрсөн даваа гаригт эхэлсэн МАН-ын Бага хурлын хоёр дахь өдөр намын гишүүнчлэлээ албан ёсоор сэргээж, Бага хурлын гишүүний батлахаа гардан авсан. Тэд энэ шийдвэрийг гаргах нь хэдэн сарын өмнө тодорхой байсныг хэлж байгаа юм. Түүнчлэн хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэж үзсэнээ ч тэд хэллээ. Тэд намын гишүүнчлэпээ сэргээснийхээ дараа Бага хурлын гишүүн болсон төдийгүй Ц.Даваасүрэн МАН- ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оржээ. Биө даагч гишүүнийхээ хувьд сүүлчийн хэвлэлийн хурлаа хийж байна хэмээн тэд тодотгосноор дараах тайлбарыг өгсөн юм.

Ц.Даваасүрэн: МАН боловсон хүчний сэлгээг маш сайн хийжээ

-Намын удирдлагаас 2016 оны УИХ-ын сонгуульд хамтарч ажиллах санал тавьсан. Сонгогчдын дунд судалгаа хийж үзэхэд “Шийдвэр гаргах төвшинд биө даагчид цөөхөн байна” гэх санал өгсөн. Мөн УИХ-аас баталсан Сонгуулийн хууль нь бие даагчдад хатуу, сурталчилгааны хугацаа богино, ширүүн сонгууль болох төлөв ажиглагдаж эхэлсэн учраас хүчээ нэгтгэж орох нь зөв юм гэсэн шийдвэрт хүрлээ. МАН-ын удирдлагаас ирсэн саналыг хүлээж авсан. Гэхдээ бидний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Зарим хэвлэл намайг бялуу гориллоо гэж бичсэн байна билээ. Засгийн газарт хамтарч байхад нь сайдын суудал горилж очоогүй, цөөнх байх үед нь улс эх орны том эрх ашгийг нэгдүгээрт тавья, сонгогчдынхоо эрх ашгийг хангах ёстой гэж үзэн, намынхаа хуучин гишүүнчлэлийг сэргээлээ. Дөрвөн жилийн дараа эргээд харахад МАН их залуужсан байна. Боловсон хүчний сэлгээ сайн хийжээ гэж харсан. Түүнчлэн Оюутолгойг хамгаалдаг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байна гэдэг намыг шинэчлэсний илрэл.

Х.Болорчулуун: Улс төрийн ууган хүчин дээр гэж үзлээ

Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал нэлээд ээдрээтэй байна. Хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад намууд оролцох эсэхээс гадна эвсэх, үгүйгээ ч шийдээгүй байна. Энэ бүхнийг дагаад намд итгэх иргэдийн итгэл алдарчихлаа. Ийм хэцүү цаг үед бие даагчид яагаад намын харьяат болчихов гэж олон нийт харж байна. Бид хоёрын хувьд өмнө нь МАН-ын гишүүн байсан. Тэгээд ч хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэж үзлээ. Нөгөө талаар манай улс төрийн намууд үзэл баримтлаараа ялгарахаа байсан ч цаашдаа улс орныг өнөөгийн хүндрэлээс гаргахын тулд шинэчлэгдэх байдлаараа улс төрийн ууган хүчин МАН бусад намыг бодвол хамаагүй дээр. Энэ мэт шалтгаанаар бид МАН- ын гишүүнчлэлээ сэргээж, сонгуульд хамтарч орох нь зүйтэй гэж үзлээ.

 

ШИНЭ МЭДЭЭ