2016.04.27
Улстөр

Монгол улс ДНБ-д харьцуулсан гадаад өрийн хэмжээгээр дэлхийд 2-дугаарт жагсаж байна.

“Хариуцлагатай нийгмийн төлөө ярилцлагын нэвтрүүлэг”-т УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцлоо.

Эдийн засгийн хямралтай энэ үед ард түмний амьдралыг хэрхэн харж байна вэ? Танд юу гэж захиж байна?

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Хямрал бодит утгаараа нүүрлэчихлээ. Энэ хямрал яагаад нүүрлэх болсон бэ гэхээр байгалийн баялгаа хэт шүтсэн, Голланд өвчин гэдэг зүйл манай улсад бий болсон. Байгалийн баялгаасаа олсон орлогоо тодорхой хэмжээнд нөөцлөөд уналттай үед ашиглахгүйгээр бүгдийг нь цацдаг. Одоогийн хямрал бол 1990 оны хямралаас хэцүү. Яагаад гэвэл тухайн үед иргэд өргүй байсан. Харин одоо Монголчуудын 90 гаруй хувь нь өр зээлэнд баригдсан. Монгол улс ДНБ-д харьцуулсан гадаад өрийн хэмжээгээр дэлхийд 2-дугаарт жагсаж байна.

Хямралын гол шалтгаан нь юу вэ?

Эдийн засгийн хямрал нь гадаад, дотоод хоёр хүчин зүйлтэй. Түүхий эд, ашигт малтмалын үнэ ихээр унасан. Мөн хэрэглээний улс болсонтой холбоотой. Монгол Улс 26 жил нэг зүйлийг мартсан. Юу гэвэл Аж үйлдвэрээ хөгжүүлэхээ орхигдуулсан. Тийм учраас ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн.

Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх томоохон төслүүд одоогийн хурдаараа хэзээ хөл дээрээ босох бол?   

                 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ