2016.05.17
Улстөр

УИХ-ын дотор нь орж байж л хэн нь хэн бэ гэдгийг мэднэ

“Бямба гарагийн ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцлоо. 

Улсын Их Хурлын гишүүн болохоосоо өмнө Дорнод аймагтаа юу хийж байсан бэ?

2000 оноо хойш Аймгийн ИТХ-д гурван удаа бие даан сонгогдож байсан. 2011 онд МАН-д элссэн байлаа. МАН-ын хувьд боловсон хүчин ихтэй нам. Тухайн үед шинээр намд элссэн хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй байв. 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөөд 14 хүнээс хамгийн өндөр санал авсан. Үүнд ард түмний итгэл их нөлөөлсөн.

Та нутагтаа ирээд юунаас бизнесийн гараагаа эхэлж байсан бэ?

1987 онд ХААИС-ийн агрономийн анги төгсөөд аймгийн захиргаанд хоёр жил гаруйн хугацаанд мэргэжилтнээр ажилласан. Залуу хүний хувьд мэргэжлээрээ хөдөө гарч ажиллахыг бодсон.

Бага насныхаа тухай хуваалцахгүй юу?

Манайх ам бүл олуулаа. Айлын ууган хүү.Аавынхаа оронд аав болж дүү нарыгаа ээжтэйгээ хамт хүмүүжүүлэх гэж хичээсэн.

УИХ-ыг гаднаас нь харах , дотор нь орж ажиллахад их ялгаатай  байна биз?

Хуучин УИХ-ын гишүүдийг телевизээр юу гэж ярьж байгаагаар нь их дүгнэдэг байлаа. Гэтэл үг, яриа хоёр нь 180 градус хүмүүс маш их байна. Тэр хүмүүсийг гадна талаас нь хараад танигдахгүй юм билээ. Дотор нь орсноор л хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Би намдаа ч өөртэйгөө үзэл бодол нэгтэй хүмүүстэй, газар шорооны төлөө, харилцан ашигтай хариуцлагатай уул уурхай явуулах чиглэлд урьдын адил анхаарлаа хандуулж ажиллана. Их баялагтай хэрнээ 40,50 хувь нь ядуу амьдралтай, 90 хувь нь зээлтэй амьдарч байгаа нь ард түмний буруу биш, төр барьж буй хүмүүсийн л буруу.

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү

 

 

ШИНЭ МЭДЭЭ