“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар боллоо
2016.05.19
Улстөр

“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар боллоо

 “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Халх голын чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн жил наадмын өмнөх өдөр батласан. Дорноговьчууд бүгд үүнийг эсэргүүцсэн.  

Хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд тогтоолын төслийн нэр нь зохихгүй байна. Чөлөөт бүсийн асуудал цуцлагдаж байгаа учраас энэ асуудлыг дэмжинэ. Оройтсон хэдий ч алдаагаа ухамсарлаж, оруулж ирсэн нь сайн хэрэг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бүтээн байгуулалтын бүс байгуулахад хамгийн том асуудал бол тухайн орон нутагт амьдарч буй иргэдэд том асуудал тулгардаг. Тухайлбал иргэд, малчид тэр бүсэд нэвтэрч чадахгүй байх тохиолдол бий. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын төслийг эхний хэлэлцүүлгээр батлах санал дэмжигдэж, батлагдсан юм. Үүний дараагаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжиж, уг хуулийн төсөл батлагдлаа. Энэ үеэр зарим УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Уг хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүдэд талархаж байна. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод хог хаягдлыг ангилах, цуглуулахтай холбоотой нилээдгүй дэвшил гарсан. Тус хуульд иргэд, ААН зориулалтын уутанд хог хаягдлаа хийн хаях гэх мэт иргэдийн үүргийг тодорхойлох талаар зохицуулалтыг хэр хийж өгсөн бэ? гэлээ.

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ