2016.07.08
Улстөр
Шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг заалтыг хуулиас авснаас болоод “царцаа” гэж яриад буй хөдөлгөөн үүссэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Шилжилт хөдөлгөөний сонгуулийн хуулиар хэрхэн зохицуулах боломжтой вэ? Тухайлбал миний сонгогдсон тойрогт 257 хүн шилжиж ирсэн. Сонгуулийн штабт ажиллахаар 27 хүн шилжсэн.
9-р тойрогт 1917 хүн шилжиж очсон. Эдгээр хүмүүсийг судалж үзэхэд Талх чихэр, Мах импекс, Техник импорт компанийн ажилчид нэг итгэмжлэлээр бөөнөөрөө шилжиж очсон байх жишээтэй. Шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг заалтыг хуулиас авснаас болоод “царцаа” гэж яриад буй хөдөлгөөн үүссэн” гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна
2016.10.04
Зээлийн өрийн үлдэгдлийг бодитоор тооцъё
2016.08.26
УИХ төр ард түмнийг холбодог гүүр
2016.07.23