2016.07.21
Улстөр

Хөдөө аж ахуй гэдэг хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдийн үндэс байдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Оруулж ирсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хөдөө аж ахуй гэдэг хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдийн үндэс байдаг. Тийм учраас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэж нэрлэх биш Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам гэж нэрлэвэл ямар вэ гэдэг санал гаргасан” гэлээ.

Гишүүд асуулт асуусны дараагаар зарчмын зөрүүтэй саналууд санал хурааж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ