МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2016.07.21
Улстөр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд уншиж танилцуулсан.

Санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар доорх асуудлуудыг баталсан юм.

 Тухайлбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар болгохыг олонх дэмжлээ. Ерөнхий чиг үүрэгт Батлан хамгаалахын яамыг оруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжсэн юм.  Хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал мөн л олонхийн санал авлаа. Зам тээврийн яамыг, Зам тээвэр хөгжлийн яам болгох байнгын хорооны санал УИХ-ын дэмжлэгийг авсан.

Зарчмын зөрүүтэй асуудлуудын эхний асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлж, асуулт асуусан юм. 

 Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ