2016.07.22
Улстөр
Л.Энх-Амгалан гишүүндээ баяр хүргэе, туршлагатай хүн байнгын хороог тэргүүлж буйд баяртай байна
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Л.Энх-Амгалан гишүүндээ баяр хүргэе. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байнгын хороонд хамтарч ажилласан. Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан олон хууль тогтоомжид Л.Энх-Амгалан гишүүн гол үүрэгтэй оролцож, чухал хуулиудын ард гарсан. Тиймээс ийм туршлагатай хүн байнгын хороог тэргүүлж буйд баяртай байна.
Бид мөрийн хөтөлбөртөө цэцэрлэгийн хүртээмжийг бүрэлдүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Үүнд манай байнгын хороо хамгийн санаачлагатай ажиллах ёстой” гэлээ.