Гишүүн Б.Саранчимэг иргэдтэй уулзлаа
2016.08.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Гишүүн Б.Саранчимэг иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн  4, 5, 14-хорооны иргэд сонгогчидтой уулзлаа.

УИХ-ын анхдугаар чуулганаар баталсан хууль, УИХ-ын тогтоол, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулжлаа. Үүний дараа гишүүн Б.Саранчимэг иргэдийн асуудлтанд хариулж, санал гомдлыг сонссон юм.

Б.Саранчимэг иргэдтэй сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гаригийн 14.00 цагт уулзалт зохион байгуулж байхаар боллоо

4 болон 14-р хорооны иргэн Т.Доржсүрэн, Ч.Эрдэнэсувд, Н.Алтанцэцэг нар тус хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа "Бүрд", "Моннис", "Их өргөө" ХХК-уудын барилгын ажил зогсож, гэрээний үүргээ биелүүлэхгүй иргэдийг хохироож байгаа тараар санал гомдол гаргасан юм.

Эрхэм гишүүн энэ асуудлыг судлаж үзээд хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд -д албан ёсоор мэдэгдэн төр засгийн буруугаас болж иргэд хохирох учиргүй гэж үзлээ.

Хотын дарга нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй энэ талаар уулзаж дахин ярилцахаар болсон байна.

Мөн иргэд цэцэрлэг сургууль эмнэлэгийн хүртээмжийн талаар төр засгийг анхаарч ажиллахыг хүссэн байна.

ШИНЭ МЭДЭЭ