МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ
2016.08.18
Гадаад харилцаа

Хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин-ийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улсаас мал аж ахуй, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн БНХАУ-д экспортлох чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа.

Үүнийг улам эрчимжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох, мах боловсруулах үйлдвэр байгуулах, гэр хорооллыг орон сууцжуулах талаар санал солилцлоо.

Хоёр улсын “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл” нь талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход чухал үүрэгтэй.

Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улс дамжин өнгөрөх тээвэр хийх, далайд гарахад хөнгөлөлттэй нөхцөл бий болгох, хилийн боомтын хэлэлцээрийг соёрхон батлах зэрэг нь эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв

ШИНЭ МЭДЭЭ