МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон нутгийн сонгуулийн тенхик хэрэгслийн асуудлыг байнгын хороо хэлэлцлээ
2016.08.26
Улстөр

Орон нутгийн сонгуулийн тенхик хэрэгслийн асуудлыг байнгын хороо хэлэлцлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулав. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдах сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр автоматжуулсан системийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох үйл ажиллагаанд санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэх тухай асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт хүргүүлсэн байна. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сонгогчдын бүртгэлийг нягтлах, төхөөрөмжүүдийн ажиллагаанд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах санал гаргав.

Уг асуудлыг холбогдох дэд хороонд хүргүүлэх талаар Байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжлээ. 

ШИНЭ МЭДЭЭ