МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2016.09.06
Улстөр

Б.Баттөмөр: Ирэх 4 жилд урагшаа харж ажиллана

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр "Манай намын бүлэг хуралдаад, Монголчуудын нэгэнт хүрсэн амьдралын түвшинг доройтуулж болохгүй гэж үзсэн.

...Цалин хасахгүй, татвар нэмэхгүй. Энд нэг зүйлийг хэлэхэд, архи, тамхины онцгой албан татвар, алтны loyalty-г нэмэх эсэх асуудлыг авч хэлэлцэнэ." гэсэн юм. Ингээд түүний чуулганы хуралдаанд хэлсэн үгийг хүргэж байна... 

Ирэх 4 жилд урагшаа харж ажиллана. Ажлаа аваад 2 сар болж байгаа учраас бүх зүйлийг "өргөс авсан мэт" сайхан болгох боломж алга. Гэхдээ урагшаа харж ажиллахдаа хойно нь юу болчихов оо гэдгийг харах ёстой. Тухайлбал, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хоосорсоныг шалгах шаардлага байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэсэн болов бодит байдалд энэ хөрөнгөөр энд тэнд олон барилга, байшин барьсан байна Тиймээс нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигладаг байдлыг зогсоох хэрэгтэй. Үр ашигтай зүйлд хөрөнгө оруулж болно.

Татвар нэмэх бус бууруулах замаар орлогоо нэмэгдүүлэх боломж байна.

Ирэх 4 жилд манай нам сонгуульд ялсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийг өөд нь татна. Бид чадна. Баталгаатай хэлж чадна.

Өнөөдрийн төсвийн тодотголд оруулах асуудал ч гэж бий, оруулахгүй байх асуудал ч байна. Шаардлагатай бол тодорхой хугацааны дараа дахин тодотгол хийхийг ч үгүйсгэхгүй. Эдийн засгийн хүндрэлийг давах боломжууд бол байна. Төрийн зардлыг бууруулах хэрэгтэй байна. Саяхан төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарыг цалинг бууруулсан.

Цаашлаад цалин, урамшууллын системийг шинэчлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засагт 5 биш 50 их наяд төгрөг хэрэгтэй байна. Үүнийг бий болгохын төлөө ажиллана. Ингэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр алдаатай зүйлсээ засч, төсвийн тодотголоо хийж дуусгана гэж бодож байна. 

ШИНЭ МЭДЭЭ