Батлан хамгаалах салбарын төсвийг бууруулах боломж хомс
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2016.09.06
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Батлан хамгаалах салбарын төсвийг бууруулах боломж хомс

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эдийн засаг хүндэрсэн талаар дээр дооргүй ярьж байна. Засгийн газрын гишүүний хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?

УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байхдаа бид цөөнх байлаа. Тухайн үед авч байсан мэдээлэлдээ тулгуурлаад улс орны эдийн засгийн түвшний талаар төсөөлөлтэй байсан. Гэтэл сонгуупийн дараа Засгийн газраа байгуулаад яг бодит байдалтай нь танилцахад бидний төсөөлж байснаас эдийн засгийн төлөв байдал бүр муудчихсан байна.

2012 онд МАН-ын Засгийн газар сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газарт 17.5 хувийн эдийн засгийн өсөлтгэй, валютын нөөцгэй, гадаадьш хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар, мөн тэр хэмжээний нөөцтэй улс орон хүлээлгэн өгч байсан. Харин 2012 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг ямар байсныг бид бүгд мэдэж байгаа.

Ингээд 2016 оны сонгуулийн дараа бид Засгийн газраа байгуулахад валютын нөөцөө шавхаж дууссан, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан, хууль эрхзүйн тогтвортой байдал талаасаа хамгийн муу зэрэглэлийн улс орнуудын тоонд орчихсон, дандаа хасах нөхцөл заачихсан хүнд байдалтай угтаж байна.

Өмнөх эрх баригчид сонгуульд бэлдсэн хоёр, гурван сарын хугацаанд “Сайн” хөтөлбөрүүд гэж гаргаад 553 тэрбум төгрөгийг 2016 оны улсын төсөв төлөвлөгөөнд оруулалгүйгээр тараагаад өгцихсөн байна. Концессийн гэрээгээр Засгийн газар үүрэг хүлээж ажил гүйцэтгүүлсний төлөөсөнд өгөх мөнгөн дүнгийн хэмжээ гэхэд 1.6 их наяд төгрөг болчихжээ.

Аж үйлдвэрийн яам, 21 аймаг, нийслэл тэр чигээрээ өөрсдөө толгой даагаад өчнөөн концессийн гэрээ хийгээд ажил гүйцэтгүүлсэн байна. Тэрний мөнгө 1.6 их наяд төгрөг хүрч хуримтлагдсан байна шүү дээ. Түүнчлэн векселээс эхлээд маш олон өр, авлага үүсчихжээ. Мөн дээр нь бид дөрвөн жилийн хугацаанд олон түмэвд мэдээллийг нь өгч байсан Чингис, Самурай тэргүүтэй олон бонд, зээлүүд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дөрвөн их наяд төгрөг гээд асуудлууд байна.

-Танай нам нэг хэсэг Засгийн газарт хамтарсан шүү дээ. Сөрөг хүчний зүгээс өвөр түрийндээ орж явчихаад одоо болохоор гайхсан дүр үзүүллээ гэдэг?

Шийдлийн Засгийн газарт бид найман сар ажилласан. Энэ хугацаанд дотор нь ажиллахдаа нэг төсөвтэй болгох чиптэлээр авч хэрэгжүүлсэн бидний ажлууд бий. Гэхдээ Шийдлийн Засгийн газраас гарснаас хойш жил гаруй хугацаа болчихлоо шүү дээ. “Сайн” хөтөлбөрүүдийг эрх баригчид бүр сонгууль тулгаж байгаад хийсэн.

Зөвхөн 2016 оныг аваад үзэхэд улсын төсөв батлахдаа төсвийн алдагдал 940.5 тэрбум төгрөгт байна гэж баталсан байна оны эцэст одоо дөрвөн их наяд 397.2 тэрбум төгрөгт  төсвийн алдагдал байхаар байна. Гурван их наад 456.7 тэрбум төгрөгийн зөрүү гаргаад хүндрэлтэй хийчихсэн байна шүү дээ.

-Эдийн засгийн хүндрэл батлан хамгаалах салбарт нөлөөлж байна уу?

Манайх харьцангуй цомхон, тогтчихсон салбар гэхэд өр хуримглащжээ. Он гартал гурван сар гаруйн хугацаанд бидэнд зайлшгүй шийдвэрлэх шаардпагатай 25 тэрбум төгрөг байна. Тодруулбап, цалингийн өр гэхэд 10.6 тэрбум, гадаадын хамтын ажиллагаатай упс орнууцад шат шатны цэргийн сургууль, сургалтад хамрагдаж байгаа суралцагчдын замын зардап, цалин тэтгэмжтэй холбоотой 3.4 тэрбум төгрөгийн асуудал байна.

Тусгаар тогтносон улс орон зэвсэгт хүчнээ төсвөөсөө хооллож, хувцаслаж, хариуцаж байдаг нь дэлхийн аль ч улс оронд байдаг зүйл. Гэтэл одоо сүүлийн гурав, дөрвөн жилийн дотор хувцсны хангалт дээр таван тэрбум төгрөгийн асуудал үүссэн байна. Анх 1990 онд зөвхөн батлан хамгаалах, хилийн цэрэг, онцгой байдал, цагдаад ажипладаг онцгой үүрэг гуйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь 36 сарын тэтгэмж олгохоор тогтоосон.

Сүүлд нь салбарууд нэмэгдсээр байгаад өнөөдөр улсын төсөв үүнийгээ даахаа больсон гээд ярищаад явж байгаа шүү дээ. Гэтэл 36 сарынх нь тэтгэмжийг олгож чадахгүй байгаагаас хүмүүсээ тэтгэвэрт гаргаж чадахгүй байдал үүсчихэж. Өмнөх апба хаагчдаа тэтгэвэрт нь гаргаж чадахгүй байгаа учраас шат шатныхаа сургууль төгсөөд ирсэн хүмүүсээ авч чаддаггүй байдалтай болчихсон.

Тэр тэтгэвэр тэтгэмжид гаргаж чадахгүй байгаа хүмүүсийн зардал өнгөрсөн гурав, дөрвөн жил хуримтлащсаар байгаад таван тэрбум төгрөгг хүрчихсэн. Дээр дурдсан зардлууд 24 орчим тэрбум төгрөг болно. Үүн дээр цахилгаан, урсгал зардал, үүссэн өр авлага гээд томоохон зүйл гэхэд 800 сая төгрөг байна.

Бүх салбар, анги, байгууллагууд хуримтлагдсан өр, авлага бий болчихсон. Ингээд үндсэндээ зөвхөн энэ оныг давах хүртэл хэмжээнд хоолойнд тулсан шийдэх ёстой өр 25 тэрбум төгрөг болж байгаа. Яагаад Чингис, Самурай гээд тэр их зээл, бондын хөрөнгө мөнгөөр халгиж, цалгиж байхдаа энэ онцгой салбарынхаа асуудлуудыг шийдээд явж болоогүй юм бол доо гэж харамсахаар байдалтай байна.

-Гэтэл одоо шинэ засгийн газар хэмнэлт хийхийг уриалж байна шүү дээ. Ийм үед таны ярьж байгаа 25 тэрбум төгрөгийн асуудлыг яаж шийдэх болж байна вэ?

Бид төсвийн тодотгол хийх гэж бүх л талаар үзэж байна. Жишээлбэл, гадаадад суралцаж байгаа оюутан, сонсогч нарын замын зардал, цалин тэтгэмжтэй холбоотой асуудал байна. Нэгдүгээрт, тэнд суралцаж байгаа хүүхдүүд цаашаа суралцах ямар ч боломжгүй болчихож байгаа. Хоёрдугаарт, суралцаж байгаа хүмүүсийг нааш нь татаж авах асуудал байна. Улс иргэнээ татаж авах хэрэгтэй шүү дээ.

Замын зардлыг нь зайлшгүй шийдэх л ёстой. Ийм л хүнд нөхцөл байдалд альальталаасаазардлаахэмнэж, багасгаж ямар ч байсан хүнээ татаж авах хэмжээнд асуудпыг ярьж байна. Энэ мэтчилэн их, бага хэмжээгээр төсвийн тодотголтой холбоотой асуудлуудыг яриад урагшлуулж байна.

Сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсан МАН болоод шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар, батлан хамгаалах салбарт онцгой ач холбогдол өгч Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болголоо. Энэ бол салбарынхны хэдэн арван жип зорьж байсан хүсэл мөрөөдөл л дөө.

Цаашилбал, батлан хамгаалах салбарын хэмжээнд тулгамдсан гол, гол баримт бичгүүдийг сая ээлжит бус чуулганаар дараалал харгалзахгүй урагш нь оруулж, баталж, гаргалаа. Энэ салбарт хийгдэхээр эрхзүйн томоохон шинэчлэлийн зүйлүүдийг хийж хэрэгжүүлж чадсан зүйл боллоо.

-Батлан хамгаалах салбарт ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шиидэх талаар ямар ажил хийж байна вэ. Тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг арай илүүгээр тогтоохоор ярилцаж байсан?

Засгийн газар дээр бид энэ салбарынхаа ажиллагсдын хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг, хүнд нөхцөл байдлын талаар тал талаас нь ярьсан. Ингээд бусдаас арай өндөр түвшинд буюу тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмжийг 24-36 сараар авч үзсэн л дээ.

Цэргийн албан хаагчид эрхээ хязгаарлуулсан хүмүүс байдаг. Учир юу гэхээр тушаалаар яв гэсэн газар явж, бай гэсэн газар байдаг онцпог алба юм. Нэг цэргийн албан хаагч алба хаах хугацаандаа 4-5 газар шилжин ажиллах шаардлага гардаг. Түүнээс болж тэдний үр хүүхдийн сурч боловсрох нөхцөл болоод тэдний гэр бүлийн хүмүүс тогтсон ажип төрөлгүй болох тэрнээсээ шалтгаалан тэтгэюрг гарч чадахгүй байх гэх мэт маш их хохиролтой байдаг.

Түүнээс гадна цэргийн алба хаах үедээ нэг сарын 20 гаруй хоногийг хөдөө гадаа явдаг гэх мэт эдгээр хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзээд төр засгаас 18-36 сарын тэтгэмжийг олгодог. Ингэж явсаны эцэст цэргийн албан хаагчид маань өөрийн гэсэн байр орон сууцгүй өмч хөрөнгөгүй үлдэх явдал их байдаг. Тиймээс үүнийг төрөөс зохицуулалт хийж, энэ тэтгэмжийг олгодог.

Төрийн тусгай албаныханы энэ байдлыг хадгалж үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Би цагдаа, хилийн цэрэг гэх мэт төрийн тусгай албанд 20 гаруй жил ажилласан хүний хувьд 36 сарын тэтгэмжийг хадгалж үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Монгол Улс хэдийгээр эдийн засгийн хямралтай, хүнд байгаа ч тэрюэс чухал зүйл бол улс орны бие даасан тусгаар тогтнол аюулгүй байдал шүү дээ.

Тиймээс үүнийг онцгой анхаарч үзэх хэрэгтэй. Нөгөө талаас энэ салбарт өөрийнхөө хөгжлийн сан болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй хийгдэх ёстой ажлуудын зарим нь сүүлийн хоёр, гурван жил үр дүн муутай явж ирсэн юм байна. Тухайлбал, 300 айлын орон сууц байна. Мөн би ажил авснаасаа хойш Хэнтий аймгийн Дэлгэрхаанд байгаа цэргийн ангид очиж ажилтай нь танилцлаа.

Тэгэхэд Аварга тосонгийн рашаан амралтыг түшиглээд цэргийн нэгдсэн эмнэлгийн харъяа батлан хамгаалах, зэвсэгт хүчний ажиллагсдын амралтын газар байгуулахаар эхлүүлсэн байна. Гэхдээ 120 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай гээд хоёр, гурван жил дамнаад зогсчихжээ. Байшин нь тоосгоор биш канад технологиор барьчихсан байх жишээтэй. Салхи, бороо.гадны нөлөөллөөр эвдрэх, устах, үргэдэх ийм нөхцөл байдалтай орхичихсон байх юм.

Үүн шиг хуримтлагдсан зүйл асар их байгаа. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө тодорхой ажлуудыг хийх бололцоо бидэнд их байсан байна. Түүнийг төдийлөн үр дүнтэй ашигпаж чадаагүй юм болов уу даа.

Бид энэ салбарт ажиплагсдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээ авна. Энэ хүрээнд би ажил авснаасаа хойш ипотекийн зээлээр орон сууцанд орох 43 албан хаагчид 10 хувийн буцалтгүй тусламж олгож батламж гардуулж өгсөн. Үүнийг тодорхой арга хэмжээнүүдийн нэг гэж үзэж болно.

-Нийслэлийн хувьд ажилчдынхаа 30 хувийг цомхотгох шаардлагатай гээд байгаа. Энэ мэтээр салбаруудад цомхопол, таналт яригдаад байна. Батлан хамгаалах салбарын хувьд цомхотгол хийх үү?

Бид тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс юм бол өөрийн батлан хамгаалах хүчинтэй байх ёстой. Гэтэл энэ салбар руугаа хандах хандлага, төсвийн хөрөнгө оруулалт ер нь сүүлийн жилүүдэд дандаа буурсан үзүүлэлттэй явж ирсэн юм байна. Ийм нөхцөлд дахиад орон тоо, төсөв зардлыг багасгана гэдэг тун хүнд зүйл. Төсвийн тодотголоор тухайлбал, 2.5 тэрбум төгрөгийн хасалт манай салбар дээр хийсэн л дээ.

Дахиад яамдууд дээр төрийн албыг 15 мянган хүнээр цомхотгох шаардпага байна гэж ярьж байгаа. Үнэхээр ч үүнээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл 2012 онд төрийн эрхийг авсан хүмүүс сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд төрийн албыг яаж данхайлгаж, томруулж болох бүхнийг хийжээ. Бүх агентлаг, газар, яамд дөрөв, таван орлогчтой болсон. Баахан зөвлөхтэй ч болгосон байна. Мөн төрийн өмчит өчнөөн компани байгуупж, зохион байгуулаад тэндээ асар олон хүнийг ажиллуулдаг болсон.

Та бүхэн мэдэж байгаа Эрдэнэт үйлдюрийн орлогч гэхэд сарын 10 мянган еврогийн цалинтай, упиралдаа 60 мянган еврогийн урамшуулалтай, томилолт зардпаар 30 мянган евро авдаг. Энэ мэтээр төрийн өмчит юомпаниуцын удирдалага арваас доош сая төгрөгийн цапинтай байгууллага байхгүй болсон байна шүү дээ. Тэгэхээр төрийн данхайсан нүсэр бүтэц, энэ их цалин хэмжээг бууруупах зайлшгүй шаардлага байгаа.

Гагцхүү манай батлан хамгаалах салбарг тэгж бууруулж, хасах боломж луйлын хомс юм л даа. Гэхдээ бид бүх салбар, нэгжээр ямар боломж байгааг суцапж байна. Би албаа хүлээж аваад хоёр тушаал гаргасан. Эхнийх, нь төсөв хэмнэлтийн зарчмаар ажиллах, нөгөөх нь дэг журмыг сахиулах чиглэлээр гаргасан тушаал шийдвэр юм. Тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллуулахаар ажиллаж байна даа.

-Төсвийн тодотголын хүрээвд Засгийн газраас оруулж ирсэн татварын өөрчлөлтүүд янз бүрийн хэл ам дагууллаа. Эцэст нь зарим нэг зүйл нь өөрчлөгдөж байна?

Эдийн засгаа тогтворжуулахын тулд бвд ийм онцгой арга хэмжээнүүдийг авахаас өөр арга байхгүй төсвийн тодотгол оруулж ирсэн л дээ. Гэтэл зарим талаараа өөрчлөщөж байна. Бид ялангуяа улс орны нөхцөл хүнд байгаа ийм үед газрын даргаас дээш түвшний албан хаагчид, УИХ, Засгийн газрын гишүүд цалингаасаа хасалт хийе гэж оруулж ирсэн.

Энэ дэмжищсэнгүй, цалинг бууруулахгүй байхаар болж байна. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудал байна. Хэрвээ бололцоотой бол МАН нийгмийн чиг баримжааны хувьд ниигэм рүүгээ, олон түмэн рүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг авна шүү дээ. Гэхдээ нөхцөл байдлаа бодолцож үзээд их орлоготой давхаргадаа тодорхой хэмжээгээр татвар бий болгоё.

Тэгээд орлогоосоо хамаарсан шаталсан татварын тогтолцоо бий болгоё гэсэн ийм л зорилго тавьсан. Тухайлбал, 2.5 сая төгрөг хүртэл цалинтай хүн бол 10 хувиа л авья. Хэрвээ гурван сая төгрөгийн цалинтай бол 500 мянган төгрөгт нь 25 хувийн татвар тавихаар санал оруулсан. Мөн 150 мкв хүртэл талбайтай байрнаас татвар авахгүй.

Хэрвээ 200 мкв байвал 50 мкв-аас нь татвар авья гэж байгаа Тансаг хэрэгаээнээс татвар авах нь бусад улсад байдаг л жишиг шүү дээ. Гэтэл бүх шатны цалинг бууруулахгүй байх шийдвэр гарлаа. Оюутны тэтгэлгийн хувьд солиод намын мөрийн хөтөлбөрт лусгащсан оюутны зээлийн санг байгуулья гэж байна.

Оюутны 70200 төгрөг чинь нийт дүнгээрээ 35 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Гэтэл түүнийг солиод 100 тэрбум төгрөгийн зээлийн сан байгуулаад нийт их, дээд сургуульд сурапцагчдын 70 хувь нь зээлийн сангаас сургалтын төлбөрийн асуудлыг шийдүүлээд явахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын биелүүлье гэж байгаа.

Хүүхдийн мөнгийг зорилтот булэгт буюу 60 хувьд нь бэлгоэр нь олгоод явна. Үлдсэн 40 хувьд нь мөнгийг нь дансанд нь байршуулаад өгчихье. Тодорхой хугацааны дараа мөнгийг нь олгоно ярьж байгаа. Хос хөдөлгүүртэй, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөгүй автомашинаас татвар авахгүй байя гэж байна.

Архи, тамхи, дарсны онцгой албан татварыг бол авья ямар ч байсан бусад улс оронд байдаг жишгийн дагуу татвар авах ёстой хэсэгт нь тодорхой хэмжээгээр татвар нэмээд нийгмийнхээ халамжийн чиглэлээр хүрсэн түвшингээсээ бууруулахгүй байхаар төсвийн тодотголыг оруулсан л даа. Зарим зүйл нь дэмжигдээд явж байгаа.

-Ирэх оны гуравдугаар сард Чингис бондын зээлийн эхний төлөлт, зээлийн хүүд 500 мянган ам доллар төлнө. Энэ оны төсвийн алдагдал дөрвөн их наяд гаруй төгрөг гэж байна. Ийм байхад татварын өөрчлөлтөөс орж ирэх хэдэн зуун тэрбум бага л даа. Тэгэхээр цаашдаа ямар арга харащаж байна ю. “Стэнд бай”-д хамрагдах уу, бонд босговол нэлээд өндөр хүүтэй болох гээд байна гэх юм?

Эдийн засгаа төрөлжүүлээд тэвдээсээ авдаг орлого бий болгох хэрэгтэй. Аж ахуй, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг хуупь эрхзүйн талаар дэмжих, хууль хяналтын байгууллага шалгадаг дарамталдаг байдлыг чөлөөлж өгөх алхмуудыг хийнэ. Мөн хамгийн эхний жишээ гэхэд мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээщэхүүн дээрээ тогтоосон дарамт, татвар бүх юмаа чөлөөлөхөөр явж байна.

Нөгөө талаар томоохон орд газрууцаа эдийн засгийн эргэлтэд оруупж, гадаадын хөрөнгө оруулагчдын иттэлийг сэргээх чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Мэдээж ийм хүнд нөхцөл байдалд дунд хугацаанд тодорхой хэмжээний зээл авах шаарддага гарч байгаа. Гэхдээ өмнө нь тавьсан асар өндөр хүүтэй зээлийн үйлчилгээний төлбөр гэхэд хоёр их наяд гаран төгрөг болж байна.

Яагаад гэвэл арилжааны богино хугацаагай авсан зээлүүдийн хүү дарамт босгох төдийгүй, үндсэн зээлийг төлөх шаардлага гарч байгаа учраас ийм ийм зүйлүүд явагдаад байна л даа. Харин одоо бид дунд, урт хугацаандаа өгөөжөө өгөх зоригтой бодлого зорилтуудыг төсвийн тодотгол, мөрийн хөтөлбөр бүх юмандаа оруулж эдийн засгийг эрүүлжүүлэх, уналтыг зогсоох, тогтворжуулах, цаашдаа урт хугацаанд өсөлтийг хангах ийм зорилтын хүрээнд л бодлогоо боловсруулж ажиллаж байна даа.

ШИНЭ МЭДЭЭ