Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хэсэг байгууллаа
2016.09.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хэсэг байгууллаа

Өнөөдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсрол тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн байгууллаа. 

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, гишүүдээр  Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Н.Учрал, Б.Саранчимэг нар ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ