МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2016.09.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхэд хамгаалал дээр хариу үйлчилгээ үзүүлэх зардлыг төсөвт суулгая

Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачилагчид нь буцаах тухай саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг гаргасан. НББСШУ байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг УИХ дээр санал авахаар оруулж ирэв.

Хичээл нь гурван ээлжээр хичээллэж, үдэш орой болохоор гэр хорооллын хүүхдүүд харанхуй гудамжаар явж байна.

Гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдийн тоо сүүлийн хоёр жилийн байдлаар 20% өссөн байна. 

Хүүхэд хамгаалал дээр хариу үйлчилгээ үзүүлэхэд төсөвт 500 гаран сая төгрөг оруулах асуудлыг гишүүд маань дэмжиж өгөөчээ.

Салбарын сайд Н.Номтойбаяр энэ хэмжээний зардлыг нэмж тусгах боломжтой гэдгээ байнгын хороон дээр хэлж байсан.

Тийм учраас хүн бүхэн хүүхэдтэй, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх энэ хуульд өөрчлөлт оруулахад Үгүй гэдэг кнопыг дарж буцааж өгөөчээ гэж хүсэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ