НИТХ-ын дарга Ц.Сандуй
2016.09.26
Орон нутгийн хөгжил

СХД дүүрэг хөгжлийн хувьд хамгийн хойно явна дүүргийн төсвийг нэмэх шаардлагатай байна

Сонгинохайрхан дүүрэг сүүлийн 20-иод жил өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох тухай зорилт тавин ажилласаар иржээ. Энэ хугацаанд тулгамдсан олон асуудал бий болж хөгжлийн зарим үзүүлэлтээр нийслэлийн бусад дүүргээс хоцрогдсон байна.

Тиймээс хоцрогдлыг арилгаж бусад дүүрэгтэй ижил төвшинд хүрэх, дүүргийн хөгжлийн гарцыг олох үүднээс “Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил” сэдэвт форумыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Форумд тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, эдийн засагчид оролцов.

Нийслэлийн хүн амын дөрөвний нэг нь амьдарч байгаа энэ дүүргийн гол асуудал нь төсвийн эрх зүйн зохицуулалт гэж тэд үзсэн байна. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо нийслэлд хоёрдугаарт ордог Сонгинохайрхан дүүргийн хувьд нэн түрүүнд төсвөө 10 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ