Б.Саранчимэг гишүүн ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэв
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2016.10.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Саранчимэг гишүүн ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэв

Ахмадын баярын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил чуулганы завсарлагаан таарсан учраас УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан, сонгогдсон тойргийнхоо ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн ахмадуудыг хүлээн авч уулзан, баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Түүнчлэн тэрбээр цахим хуудсаараа дамжуулан нийт ахмадуудад мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр “1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон зарласан. Мөн 1992 онд Монгол Улсын Засгийн газраас “Монголын Ахмадын өдөр" болгон зарласан билээ.

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлө» уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн мэндийг хүргэе” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ