Батлан хамгаалахын сайд хурандаа А Хакеем Ал Шиног төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ олон улсын цэргийн спортын хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шино нар
2016.10.04
Гадаад харилцаа

Батлан хамгаалахын сайд хурандаа А Хакеем Ал Шиног төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Олон улсын цэргийн спортын хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шиног төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Спортоор нөхөрлөцгөөе" уриатай Олон улсын цэргийн хорооны ерөнхийлөгч, тус хорооны удирдлага та бүхэнтэй уулзаж байгаадаа сайд хүний хувьд болон спортын хүний хувьд сэтгэл маш өндөр байна. Эгнээндээ дэлхийн 134 орныг нэгтгэсэн олон улсын цэргийн байгууллагад Зэвсэгт хүчний спортын хороо гишүүн байдаг нь Батлан хамгаалах яамны хувьд нэр төрийн хэрэг юм.

Манай улсын Зэвсэгт хүчин офицер, ахлагч цэргийн алба хаагчид нь дэлхийн цэргүүдтэй мөр зэрэгцэн халуун цэгүүдэд энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож, олон улсын тавцанд нэр алдраа цуурайтуулахын зэрэгцээ цэргээр овоглосон бусад орны шилдэг тамирчидтай уралдаж, өрсөлдөж, нөхөрлөж байгаад бахархаж байна.

Би өөрөө спортоор хичээллэж өндөр амжилт гаргаж явсан тамирчин хүн. Спорт хүнд, тэр тусмаа цэргийн алба хаагчдад ямар их тэвчээр хүч суулгадаг гэдгийг мэднэ. Тиймээс энэхүү том байгууллагатай хамтран ажиллаж, харилцан ойлголцож ажиллана гэдэг бидний хувьд маш чухал. 

Саяхан л бид танай байгууллагад шинэхэн гишүүн орон болж, элсэн орж байсан бол өнөөдөр CISM Зүүн Хойд Азийн тэмцээнүүдийг 2017 онд хүлээн авч зохион байгуулагчаар дэмжсэнд сэтгэл хангалуун байна. Та бүхэн ч үүнд сэтгэл гаргаж тусалж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид хичээх болно.

Дэлхий олон улсын болон манай орны эдийн засгийн үзүүлэлт сайнгүй байгаа өнөө үед бид энэхүү томоохон арга хэмжээ зохион байгуулах эрх авна гэдэг ихээхэн хариуцлага, томоохон үүрэг юм. Гэхдээ энэ бүс нутгийн улмаар олон улсын энх тайван, эв нөхөрлөлд чухал ач холбогдолтой юм. Уг тоглолтыг хамтын хүчээр давна гэдэгт би итгэж байна. 

Цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Уулзалтын төгсгөлд Олон улсын цэргийн хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шино 2018 онд Монгол Улсад CISM-ын Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулах саналыг Батлан хамгаалахын сайдад тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ