АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Албан журмын даатгалын талаар эссе бичлэгийн уралдаан зарлажээ
“Даатгал - бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдаан
2016.10.24
Зам, Тээвэр

Албан журмын даатгалын талаар эссе бичлэгийн уралдаан зарлажээ

“Даатгал - бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг Албан журмын даатгагчдын холбооноос зарлажээ.

Жолоочийн хариуцлагын даатгал бол замын хөдөлгөөнд оролцогч бүр хариуцлагаа үүрэх тогтолцоо юм. Манай улсад жолоочийн албан журмын даатгал хэрэгжээд дөрвөн жил болж байна. Гэвч энэ талаар иргэдийн ойлголт зөрчилтэй байдгаас гадна ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй.

Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуулийн үр өгөөжийг олон нийтэд мэдээлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулахад олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор уг уралдааныг зарлаад байгаа аж.

Уралдаан аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл эссег хүлээн авах бөгөөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэд, оюутан суралцагсад гэсэн хоёр ангиллаар шалгаруулалтыг явуулах аж.

Хэвлэл, мэдээллийн ажилтнууд, оюутан, суралцагсад Та бүхэн өргөнөөр оролцоно уу,

ШИНЭ МЭДЭЭ