УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2016.10.25
Улстөр

Б.Саранчимэг: Засгийн газрын тусгай сангууд, яамдын чиг үүрэг давхцаад байх шиг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Асуух гэж байсан асуулт давхцаж байгаа учир надад нэг асуулт байна. Тэгэхээр төсвөөс санхүүжиж байгаа Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байна. 2017 онд Засгийн газрын тусгай сангуудыг 2,4 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэж төсөвт суулгасан байна. Эндээс 1,4 их наяд төгрөг нь өөрийн орлогоос, 1 их наяд төгрөгийг төсвөөс санхүүжүүлэхээр байна. Гэтэл сая өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2017 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасны дагуу Спортыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан тус тус 3, 3 тэрбум төгрөг суулгасан байна.

Энэ сангуудын үйл ажиллагаа, үндсэн яамдынхаа үйл ажиллагаатай давхацсан гэж би харж байна. Энэ асуудлыг тодруулна уу? 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд 3 санг шинээр байгуулахаар оруулж ирсэн. Нэгийг нь хуучнаар өөрчлөн байгуулна. Соёл урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан гээд тус тусад нь төсвийн тооцооллоор 3, 3 тэрбум төгрөг суулгасан. 

Энэ бол 2016 оны сонгуульд намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө улбаатай Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрт тусгасан зорилтоо биелүүлэх, эх үүсвэрийг шийдэхээр оруулж ирсэн эхний алхам.

Эдгээр сан болоод яамдын нэрний хувьд давхцаж байгаа боловч үйл ажиллагаа нь давхцахгүй байхаар хуулийн зохицуулалт хийж байна. 

ШИНЭ МЭДЭЭ