2016.10.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: 1 хувийн татварын хөнгөлөлтөд мод үржүүлгийг хамруулж өгөөч

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар /2016.10.27/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 4 салбарын нэг болох газар тариаланд харъяалах дэд салбарт мод үржүүлгийг нэмж оруулах саналыг дэмжихийг хүслээ. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Мод үржүүлэг гэж хуулийн төсөлд оруулж өгөхийг дэмжиж байна. Миний бие Төсвийн байнгын хороонд харьяалагддаггүй. Гэхдээ сонсоход мод үржүүлэг гэж оруулж ирэх асуудал нэг хүний санал дутсанаас унасан байна.

Мод үржүүлэг бол бүхий л мод, жимс жимсгэнэ зэргээр мод тарихын эхлэл болж өгдөг. Мод үржүүлгийг дэмжсэнээр ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэх, энэ чиглэлд бизнес эрхлэх сонирхол ч ихэснэ. Хуулийн төсөлд газар тариалан гэж оруулаад салбар ангилалд, жимс жимсгэнийн ургамал, жимсний сөөг, самар болон бусад жимс тариалалт, олон наст ургамал гээд орчихсон. Энэ ангилалд мод үржүүлэг гэдгийг нэмээд өгөөч гэсэн саналтай байна." 

ШИНЭ МЭДЭЭ