УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2016.10.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Саранчимэг: Баянзүрх дүүрэгт улсын сургууль цэцэрлэггүй хороо байна

УИХ-ын чуулган боловсролын салбар тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүртээмж түүнд чиглэсэн бодлогын талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тус салбарын сайдад хандан асуулт асуулаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж тэдний хамрагдалт ажиллах орчинг сайжруулахаар 2016 оноос 2017 оны хичээлийн жилд нилээдгүй олон ажлыг төлөвлөж ажлаа эхлүүлээд явж байгаад бас талархалтай хандаж байна.

Өнөөдөр бол сургууль цэцэрлэгийн асуудал яах аргагүй хамгийн чухал асуудлын нэг болчихоод байгаа тэгэхээр хүн амын өсөлт нягтралтайгаас болоод ялангуяа нийслэл Улаанбаатар хотод сургууль цэцэрлэгийн хүртээмж үнэхээр чухал асуудал болчихоод байна.

Ялангуяа Баянзүрх дүүрэг өнөөдөр 2016 оны 1 сарын статистак мэдээгээр 300 гаруй мянган хүн амтай 3205852 мянган хүн амтай байна. Энэ нь 9 дүүргийн 4/1 нь Баянзүрхэд амьдарч байгаа.

Тус дүүрэгт яах аргагүй сургууль цэцэрлэгийн хүртээмж үнэхээр хэцүү байгааг иргэд хэлж байна. Жишээ нь Баянзүрх дүүргийн 14-р хороонд Улсын ганц ч сургууль цэцэрлэг байхгүй байна.

Өнөөдөр 24 сургууль, гурван ээлжээр ажиллаж байна гэж байна. Тэрний найм нь Баянзүрх дүүрэгт байна. Миний асуумаар байгаа зүйл бол яг ямар зарчимаар сургууль цэцэрлэгийн төсвийг хийж байгаа юм бэ.

Мөн дээр дурьдагдсан Баянзүрх дүүргийн 14-хорооны талаар асуумаар байна. Тус хороонд маш олон иргэд амьдарч байна. Сургууль цэцэрлэг байхгүй байна. Газар байхгүй учир сургууль цэцэрлэг байхгүй байна гээд байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ