Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалахын салбарын төсвийг багасгаж болохгүй
Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ
2016.11.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалахын салбарын төсвийг багасгаж болохгүй

УИХ-аар хэлэлцэж буй ирэх оны  төсөв, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн асуудлаар Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх оны төсөвт урсгал зардал нэмэгджээ. Хямралын үед яагаад нэмсэн юм бол?

Зарим салбарт урсгал зардал нэмэгдсэн. Тэр нь эмнэлэг, сургууль барихтай холбоотой. Нөгөө талаас валютын ханш, монгол мөнгөний үнийн дүнтэй холбоотой. Манай яамны хувьд 364.3 тэрбум төгрөгөөр ирэх оны улсын төсөвт саналаа өгсөн. Улсын төсөв батлагдахдаа 201.8 тэрбум төгрөг болж байна.

Ер нь бол эдийн засаг сайн байсан 2012 оны үеэс батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтын бодлого маш муу явж ирсэн. Ер нь улсын төсвөөр батлан хамгаалах салбар руу маш бага,,мөнгө хуваарилдаг болжээ. “Чингис”, “Самурай” бонд босгож хөрөнгө мөнгөөр халгиж цалгиж байхдаа энэ салбарыг яагаад орхигдуулж вэ гэж харамсч байна. Манай сал- барын хувьд байдал ийм байна.

-Ирэх оны төсөвт танай салбарын гадаад харилцааны санхүүжилтийг  тэглэсэн гэсэн. Яаж зохицуулах вэ?

Батлан хамгаалах салбар Монгол Улсын гадаад харилцааны салбарт чухал үүрэгтэй. Манай яам 32 улстай хамтын ажиллагаатай. Гэтэл манай салбарт гадаад харилцааг ерөөс байхгүй болгосон. Сангийн яаманд бид асуудал тавьж байгаа. Дотоод орлогоо бүрдүүлэх эрх өгсөн. Бид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд бид орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ