Малчид улсынхаа эдийн засагт сэтгэл зовж байна
/Батлан хамгаалахын сайд/ Б.Бат-Эрдэнэ
2016.11.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Малчид улсынхаа эдийн засагт сэтгэл зовж байна

 /Батлан хамгаалахын сайд/ Б.Бат-Эрдэнэ

Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Энэ өдрүүдэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах ажлын хүрээнд өөрийн тойрогтоо буюу Хэнтий аймагтаа нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.

Эрүүл мэнд, Уул уурхай хүнд үйлдвэр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын, Байгал орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдийн хамт Хэнтий аймгийнхаа Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт сумдад ажиллаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд танилцуулж, тэдний санал бодлыг сонсоод ирлээ.

Бид томилолтоо Дархан сумаас эхэлсэн юм. Тус сумын иргэдтэй хийсэн уулзалтад нийт 100 гаруй иргэд оролцлоо. Сум бүрт хийсэн уулзалтад дараах хэдэн гол зүйлийг иргэд, хөдөлмөрчдөд танилцуулж, тайлбарлаж явсан юм. Үүнд:

2016 оны сонгуулийн үр дүн гарсны дараа хамгийн богино хугацаанд байгуулж үйл ажиллагааны хөтөлбөрөө богино хугацаанд боловсруулан УИХ-аар батлуулсан нь энэ Засгийн газар. Гэхдээ манай Засгийн газар маш хүнд, сонгуулийн үеэр төсөөлж байснаасаа ч хэцүү болчихсон эдийн засагтай улс орныг хүлээж авсан. Тиймээс бид төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх, улс орноо нэгдсэн нэг төсөвтэй болгохоос ажлаа эхэлж байна.

Тэр ч үүднээсээ 2017 оны төсөвт нэг ч барилга байшин шинээр барихгүй тэр бүү хэл ирэх хоёр жилд олсон бүх мөнгөө өр зээлэндээ өгөөд цаана нь 390 гаруй тэрбум төгрөг сох дутаж байх жишээтэй. Тиймээс би орон нутагт ажиллах үеэрээ шинэ барилга байшин барих тухай ярихад хүндрэлтэй байгааг хэлж явлаа.

Сургууль, цэцэрлэгийн ихэнх барилгад засвар хийх шаардлагатай байна

Урьд нь УИХ-ын гишүүд бид тойргийнхоо нэг ажлыг улсын төсөвт зүтгүүлж байгаад оруулчихдаг, гэтэл бодит байдалд зураг төсвийг хийж байгаа хүмүүсийн чанар улсын хэмжээнд муу, түүнээс гадна тендерт шалгарсан гүйцэтгэгч компаниуд ажлаа сайнтай, муутай хийж байгаа зүйл их байна.

Тухайлбал, бид Биндэр суманд олон жилийн өмнө 920 хүүхдийн сургуулийн барилга барихаар улсын төсөвт суулгаад өгсөн ч гүйцэтгэгчээс шалтгаалан одоо хүртэл ашиглалтад ороогүй л байна. Энэ мэтчилэн төвөгтэй асуудлууд их байна. Одоо бид салбар салбарын яамдад их засварын мөнгийг багцаар нь батлах энэ нь 21 аймаг 330 сум, нийслэл дүүрэг гээд БСШУЯ-ны их засварын мөнгийг багцлаад өгнө гэсэн үг. Тойрогтоо ажиллаж байхад сургуулийн их засвартай холбоотой асуудлыг их ярьж байна.

Өмнөдэлгэр, Дэлгэрхаан гээд ерөнхийдөө бараг бүх сумын сургууль, цэцэрлэгийн барилга бүгд их засвар хийх шаардлагатай, мөн Өмнөдэлгэрийн Соёлын төв нурах аюултай болсон бол цаана нь Цэнхэрмандал сумын соёлын төв зориулалтын бус байранд буюу уурын зуухны барилгад үйл ажиллагаа явуулж байна гэх мэтчилэн хүндрэлүүд их байна.

Эдийн засаг өсөлттэй байгаа үед бид шаардлагатай бүх барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж байсан. Тухайлбал, бид “Дэлхийн зөн” ОУБ, Японы “Өвсний үндэс”, “Хөдөөгийн ядуурлыг бууруулах” гэх мэт төсөл хөтөлбөрүүдтэй хамтраад ажлыг ямар ч байсан урагшлуулж байсан. Тиймээс би сумдад хийсэн уулзалтын үеэр ямар нэгэн барилга байшин шинээр барих, их засварын асуудал дээр амлалт өгч чадахгүй гэдгээ хэлж явсан юм.

Эдийн засаг боломжтой үед соёлын төв, сургууль, цэцэрлэгийн тоглоом, техник хэрэгсэл, гал тогооны хэрэгслийг нийтлэгээр нь хангаж байсан. Гэтэл хөдөлмөрийн кабинет, гал тогооны тавилга, соёлын төвийн техник хэрэгслээр хангасан нь одоо бүгд шаардлага хангахгүй болсон тухай хүмүүс ярьж байлаа.

Орон нутгийн иргэдийн сонирхож байсан асуудлын нэг нь Эрдэнэт байсан. Одоогийн байдлаар Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгаж цэгцлэхээр ажлын хэсэг байгуулаад байна. Эрдэнэтийн асуудлыг УИХ-д танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэх бөгөөд Концессийн гэрээ, вексел, “Чингис” бондын зарцуулалт зэрэгт мөн ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулсан.

Өнөөдөр орон нутаг гэлтгүй Монголын бараг бүх ахмад тэтгэврийн зээлтэй, хүү нь өндөр гэх асуудлыг ярьдаг. Тэгвэл ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ. Эдийн засгаа сайжруулсны дараагаар энэ тэтгэмжийг улирал тутамд, мөн 65 наснаас нь энэ тэтгэмжид хамруулна. Энэ бол тэтгэврийн нэмэгдэл биш хишиг юм.

Оюутны 70 мянган төгрөгийг 2016 онд бүтэн олгоод ирэх оноос зогсоож, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлээд байгаа. Өнөөдөр манай улсын 164 мянган оюутны 20 орчим хувь нь л сургалтын төлбөр төлөх боломжтой байдаг. 70-80 хувьд нь оюутны сургалтын төлбөр дарамт болж байгаа нь үнэн. Иймд их дээд, сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУЯ- ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн сан болгосон. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно.

Мөн 18 хувьтай байгаа сургалтын төлбөрийн зээлийн хүүг таван хувь болгоно. Гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Энэ ажлыг 2017 оноос хэрэгжүүлж эхэлнэ.

Хүүхдийн мөнгө олгохоо больсон гэсэн буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахимаар их тарсан. Энэ талаар ч иргэд маш их асууж байсан. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр нийт хүүхдэд олгох зарчим хэвээр үргэлжилнэ. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр, үлдсэн 40 хувьд нь хоёр жилийн дараа хуримтлалаар бөөнд нь олгохоор түр зохицуулалт хийсэн. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гаргаж болох шийдвэр гэж үзэж байгаа.

Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан албан тушаалтнууд болон оффшор данстай хүмүүстэй яаж тэмцэж хариуцлага тооцох гэж байгаа болон хатуу хариуцлага тооцохыг иргэд, малчид анхааруулж байсан юм. Оффшор дансны тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Төсөлд, авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан.

Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1.5 тэрбум төгрөгӨөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.

Монголчуудын нэг хэсэг нь өнөөдөр хэт их баян болоод нөгөө хэсэг нь хэт ядуурсан.

Мөнгөний тоо мэдэхээ байсан тэр хэсэг хүнээс бага зэргийн татвар авъя, тухайлбал, 4500-аас дээш смЗ мотортой автомашинаас татвар авах, байр орон сууцны хувьд 150квТм талбайгаас дээш хэсэгт нь татвар авах гэх мэт заалт оруулах хуулийн төсөл явж байсан. Гэтэл нийгэмд тарсан буруу мэдээллээс болж энэ хуулийг татсан. 150 кв.м гэдэг хангалттай талбай гэж боддог. Миний хувьд 40 хэдэн м2 угсармалын хоёр өрөө байранд суудаг хүн. Гэтэл миний амьдарч байгаа байрнаас гурав дахин их буюу 150 кв.м-ээс дээш талбайгаас татвар авах, мөн 2 сая 500 мянгаас дээш цалинтай хүнээс татвар авах гэх мэт татварын өөрчлөлт хийх гэсэн боловч иргэдийн дунд ташаа мэдээлэл тархаснаас болж УИХ-ын босгыг давсангүй.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирал бусад удирдлагын нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30, 10-30 сая төгрөг бол 50, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулсан шийдвэрийг танилцуулж, иргэдийн зүгээс гарсан асуултад хариулж явлаа.

...Нийт ахмадын өмнө тулгараад буй асуудал нь тэтгэврийн зээл юм. Тэтгэврийн зээлгүй ахмадууд алга. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөхийг тэд хүсч байна. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор монгол төгрөгийн худалдан авах чадвар буурч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас иргэд амьдрахад хүнд байгаа тухай учирлах хүн олон байна...
Малчид улсдаа хонь хандивлах санаачлага гаргалаа

Дархан сумын хувьд иргэдээс “Сүүлийн жилүүдэд малын өвчин маш их гарч байна. Манай суманд гэхэд саяхан цэцэг өвчин гарлаа, үүнд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монголын эдийн засгийн хямралд оруулсан төрийн өндөрлөгүүд болон оффшор данстай хүмүүст хамгийн түрүүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн албаны данхайсан бүтцийг өөрчлөх, тансаг хэрэглээг багасгаж, татвар ногдуулах нь зөв санаачлага байсан ч буцаасан нь харамсалтай” гэх зэргээр санал бодлоо илэрхийлж байлаа.

Ер нь энэ талаар зөвхөн Дархан суманд төдийгүй бидний явсан сум бүрт малчид ярьж байлаа. Хурлын үеэр тус сумын. мянгат малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгийн хямралаас гарахад нь зориулж мянгат малчин бүр мал хандивлахыг уриалж, өөрөө 100, мөн гурван хүүхэд нь тус бүр 100, нийт 400 хон1, хандивлахаа илэрхийллээ.

Дархан сумын ахмад багш Ц.Тунгалаг, өндөр настан Ч.Долгор нарын олон хүн “Төсөв хүндэрсэн шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагуудын төсвийг хассанаас үүдэн орон нутгийн эмнэлгүүдэд хэдхэн тооны эм тариа авах эрх, мөн сарын эхэнд ганц хоёрхон удаа дуудлагад яваад дуусах шатахууны  лимит өгөх болсон, эмнэлгийн орны тоог хассан, хөнгөлөлттэй өгдөг эмийн тоо ширхгийг хассан нь иргэдийг болоод эрүүл мэндийн салбарынхныг бухимдуулах боллоо” гэж шүүмжлээд энэ бүхнийг нааштайгаар шийдэж өгөхийг Эрүүл мэндийн дэд сайдад уламжилж байсан юм. Төрийн байгууллагын ажилчид тэтгэвэрт гарахад төр, засгаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байхад анхаарч ажиллахыг явсан сум болгонд ярьж байна.

Баянмөнх суманд хийсэн уулзалтын үеэр Баянбулаг багийн иргэн Г.Ганболд “Малын гаралтай түүхий эдийг хилээр гарахад татвар авах Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон нь үр дүнгээ өгч өнөөдөр ямар ч үнэгүй болж жалга, хог дээр хаяж байсан ямааны арьс 1000, хонины нэхий 3000-4000 төгрөгт хүрч байгаа нь нүдээ олсон шийдвэр боллоо” хэмээж байлаа. Нийт ахмадын өмнө тулгамдаад байгаа асуудал нь тэтгэврийн зээл юм. Тэтгэврийн зээлгүй ахмадууд алга. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөхийг тэд хүсч байна. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор монгол төгрөгийн худалдан авах чадвар буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас иргэд амьдрахад хүнд байгаа тухай учирлах хүн олон байна.ч

Бор-Өндөр суманд хийсэн уулзалтын үеэр голдуу уул уурхайтай холбоотой асуудлыг тавьж байсан юм. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар Б.Түмэндэмбэрэл Эрдэнэт, Бор-Өндөрийн үйлдвэрийн хувь заяа юу болж байгаа болон Ил уурхайн дүрэм хэзээ гарах талаар тодруулж байлаа. Бор-Өндөр сумын Соёлын төвийн ажилтан Д.Оюунгэрэл, Хэрлэн Баян-Улаан тосгоны соёлын төвийн эрхлэгч Ц.Болдбаатар нар “Нэлээд хэдэн жилийн өмнө таны авчирч өгсөн хөгжим аппартур өнөөдөр эвдрээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул энэ асуудлыг дахин шийдвэрлэж өгөөч” хэмээн хүсч байлаа.

Хэрлэн Баян-Улаан тосгоны иргэдтэй есдүгээр сарын 23-ны 10.00 цагт уулзалт хийхэд 30 гаруй иргэн оролцсон юм. Отрын бүс нутаг Хэрлэн Баян-Улаан тосгоны хүн эмнэлгийн автомашины ашиглалтын хугацаа дуусч дуудлагад явах машингүй болохдоо тулаад байсан учир улсын онцгой комиссын орлогч даргын хувьд улсын онцгой комиссын хуралдаан дээр энэ асуудлыг тавьж шийдвэрлүүлсэн тухай тэдэнд мэдэгдэж, уулзалтын үеэр түргэн тусламжийн машины батламжийг эмнэлгийн эрхлэгчид гардуулан өглөө.

Тус сумын иргэд гол тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгсөнд баяртай байлаа. Уулзалтын үеэр Д.Хүрэлбаатар “Бэлчээрийг өнжөөх тохиолдолд манай 192 мянган га-г бүсчилж сэлгэх арга хэмжээ авах саналыг тусгуулж өгнө үү. Өмнө нь өнжөөх шийдвэр бүхэлд нь гарсан учраас иргэдэд хүндрэл гарсан. Отроор ирж байгаа малчдын хяналтгүй шилжилт хөдөлгөөнийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өнгөрсөн жил цэцэг өвчин гарч зөвхөн манай ХБУ-ны бүс нутагт 4.1 сая төгрөгийн зардал гарсан” тухай саналыг тавьж байлаа.

Бидний дараагийн ажилласан сум бол Цэнхэрмандал. Уулзалтад нийт 90 гаруй иргэн оролцсон бөгөөд тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Д.Өсөхгэрэл болон бусад малчин “Отрын бүс нутагт тус сумын “Нугаар” багийн газар нутгийн 66 хувь нь орсон. Гэтэл өнөөдөр малчид өөрсдөө бэлчээргүй болоод байна. Тиймээс үүнийг отрын бүсээс гаргах, оторчид их орж ирснээс малын өвчин их гарч байна” гэж ярьж байна. Мөн тус сумын цэцэрлэгийн барилга болоод орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэх мэт асуудлыг цэцэрлэгийн эрхлэгч тавьж байлаа.

Өмнөдэлгэр суманд хийсэн уулзалтын үеэр иргэд улс орны өсөлттэй хэвийн байсан эдийн засгийг унагасан хүмүүс, хулгайлсан хөрөнгө мөнгөө улс орноосоо нуусан оффшорчдод хариуцлага тооцох хэрэгтэйг сануулаад эмнэлгийн амбулаторийн барилга муудсан, эмнэлгийн машин байхгүй, эм тариа дутагдалтайt;nayмэт эмнэлэг тойрсон олон санал хүсэлт тавьж байсан юм. Уулзалтын үеэр ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Энхбаатар “Намын талцал хаа сайгүй их болж.

Тиймээс манай өмнөдэлгэрчүүд энэ намын талцлыг үгүй хийж, сумынхаа төлөө сэтгэлтэй бүгд нэгдэн нийлж ажиллах нь зүйтэй. Эв эеийг барьдаг хүний нэг Б.Бат-Эрдэнэ сайд. Үүний эхлэлийг тавьж эвлэрлийн санаачлага гаргаж өгөхийг хүсье. Бид таны бодлогыг дагах болно. Бидэнд үлгэрлэл болж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан юм.

Батширээт сумын хувьд тус сумын иргэдээс Онон голын эх сав газар Батширээт сумын нутаг Гутайн давааны алтны ордод ТЭЗҮ болон бусад бичиг баримтын зөрчилтэй, зөвшөөрөлгүй компани хууль бусаар ашиглалт явуулж эхэлсэн тул уг компанийн үйл ажиллагааг яаралтай зогсоох талаар нутгийн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу БОАЖЯ, УУХҮЯ-ны ажил хариуцсан хүмүүсийн хамт газар дээр нь ажиллаж, холбогдох арга хэмжээ авч иргэдтэй хийсэн уулзалтад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Иргэд “Бид газар нутгаа хэзээ ч ухуулахгүй, иймд холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авахгүй бол тэмцлийн ямар ч хэлбэрт шилжихэд бэлэн” гэдгээ хэлж байлаа.

Ийнхүү энэ удаа тойргийнхоо 1000 гаруй иргэнтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг сурталчлан, тэдний санал бодлыг нь сонслоо.

Хэнтий аймагт манай багт орж ажилласан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч И.Болд, БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа нар хөдөлмөрчдийн тавьсан асуултад чиглэл чиглэлээрээ дэлгэрэнгүй хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Иргэдийн зүгээс тавьсан асуултыг багцлан нэгтгэсэн ажлын тайлангаа тусгайлан гаргаж, холбогдох байгууллагад өгсөн

ШИНЭ МЭДЭЭ