АН-ын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа
2016.12.19
Улстөр

АН-ын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа

Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа яг одоо Blue Sky зочид буудалд болж байна.

Намын VI их хурал болж, намын даргыг сонгох үйл явцад намын гишүүн бүр оролцох боломжтой болсон.

Намын даргын сунгаанд оролцож буй таван эрхэмд хандан АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ,

“1996 оны намын даргын сонгууль амжилттай болсон бол 2001 оны амжилтгүй болсон. Энэ удаагийн сонгууль 1996 оных шиг явбал үлгэр жишээ болно. Та тавын хэлсэн үг, хийсэн үйлдэл энэ намыг эв нэгдэлтэй, нэг зүг харсан нам болж төлөвшиж, 2020 оны амжилт өнөөдрөөс эхлэх тул хичээж ажиллаарай” хэмээн захисан юм.

Мөн өмнөх жилүүдийн алдаа оноог тусгасан сайн дүрэм болсон. Хэн нь ч ялсан, түүндээ амжилт хүсэж, хамтран ажиллахыг захилаа.

Ардчилсан Намын даргад

С.Эрдэнэ,
Д.Эрдэнэбат,
Л.Гантөмөр,
Ж.Батзандан,
Н.Алтанхуяг нар нэр дэвшиж буй бөгөөд үнэмлэхээ гардлаа.

АН-ын даргын сунгаанд бүртгүүлсэн дарааллаар хамтын гэрээнд гарын үсэг зурж байна. Хамтын гэрээ нь хууль ёсны дагуу, шударга өрсөлдөхөө илэрхийлсэн нэр дэвшигчдийн батламж юм.

ШИНЭ МЭДЭЭ