МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит гуравдугаар хуралдаан болов
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан
2016.12.19
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит гуравдугаар хуралдаан болов

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр дүүргийн хурлын танхимд боллоо.

Тус хуралдаанаар дараах зургаан асуудлыг хэлэлцэж баталлаа.

1. Баянгол дүүргийн 2016 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт батлах тухай
2. Баянгол дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 
3. Эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын биелэлтийг батлах тухай
4. Баянгол дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай 
5. Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай 
6. Баянгол дүүргийн 2017 оны төсөв батлах тухай

Өнөөдрийн уг хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Т.Нямцэцэг, Газрын албаны дарга Д.Мөнхбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа нар оролцож хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

Хуралдаанд нийт 41 төлөөлөгчөөс 38 төлөөлөгч ирж 92,3 хувийн ирцтэй хуралдлаа.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИНЭ МЭДЭЭ