Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно
2016.12.27
Эдийн засаг, Худалдаа

Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 26-нд болж дараахь асуудлуудыг шийдвэрлэлээ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эгүүлэн татах саналаасаа Засгийн газар татгалзлаа. Ингэснээр УИХ уг хуулийн төслийг Засгийн газраас анх өргөн барьсан төслөөр нь дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Төсөлд, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй:

-хүнсний үйлдвэрлэл,

-хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл,

-барилгын материалын үйлдвэрлэл,

-газар тариалан,  мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар тусгалаа.

Уг хуулийг баталснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд татварын дарамт буурах, эдгээр салбарт хөдөлмөр эрхлэлт болон ажлын байр нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр Засгийн газраас боловсруулсан төсөлд тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ