Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр 3-5 хоног асрахад цалинтай чөлөө олгоно
2016.12.28
Эрүүл мэнд

Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр 3-5 хоног асрахад цалинтай чөлөө олгоно

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Энэ дагуу:

-  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах

-  Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног  асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгав.

Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, шаардлагатай зардал, санхүүжилтийг  шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв.

Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хагаст 60, жилийн турш 80, 2018 оны эхний хагас жилд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ