Дахин төлөвлөлтийн асуудлаар Д.Сумъяабазар гишүүн асуулга тавилаа
2017.01.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Дахин төлөвлөлтийн асуудлаар Д.Сумъяабазар гишүүн асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайдад асуулга тавилаа.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдээс товлосон хугацаандаа орон сууцандаа ороогүй. байр түрээслэх мөнгөө авч чадахгүй байгаагаас амьдрах газаргүй болсон. Өр, зээл нь нэмэгдсэн эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар иргэдээс гомдол. өргөдөл ихээр ирэх боллоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор дараах зүйлийн тодруулах шаардлагатай байна. Үүнд

1 Гэр хорооллыг барилгажуулах асуудлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажлын хүрээнд газрыг чөлөөлөхдөө зөвхөн газрыг орон сууцаар солих хувилбарыг сонгож байгаа нь иргэдийн хүсэл. сонирхолд тэр бур нийцэхгүй байна. Иймд газрыг худалдан авах. хашаа. байшинг орон сууцаар солих зэрэг хуульд заасан бусад хэлбэрийг сонгохгүй байгаагийн учир нь юу вэ?

2 Орон сууцанд орохоор газраа чөлөөлсен боловч, асуудал нь шийдвэрлэгдзх боломжгүй гацаанд срсон иргэдийн асуудлы хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. цаашид гэр хороололд амьдарч байгаа иргэдийг орон сууцаар хангах талаар ойрын хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэээр төлөвлөж байна вэ?

З.Барилга барих компаний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодлогын түвшинд ямар арга хэгджээ авах барилгын компаниуд барьж буй барилга. орон сууцаа барьцаалан авч байгаа зээлийн хугацааг уртасгах талаар холбогдох талуудтай гэрээ хийж тохиролцох боломж байгаа эсэх?

4 Хот. суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага байгаа эсэх?

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд асуулгын хариуг бичгээр ирүүлж. улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ