УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.01.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Саранчимэг: Олон улсад цэцэрлэгт хүрээлэн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх газрын нэг болж байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай  хэлэлцлээ. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санал хэлж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөгийн нөхцөлд орчин үеийн шаардлагад нийцсэн спортыг дэмжих орчныг бүрдүүлэх хууль эрхзүйн бодлогыг бүрдүүлэх, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ хуулийн төсөлтэй танилцаад хэдэн асуудлуудыг хэлмээр байна. Би бие тамир спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлнэ гэж оруулж ирж байгаа.

Хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, хандив өгсөн байгууллагуудын орлогын татвараас нь хасах нөгөөтэйгүүр монголд үйлдвэрлэдэггүй томоохон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн биеийн тамирын заал байгуулсан газруудыг гаалийн татвараас нь чөлөөлөх гэсэн заалтууд орж ирж байна.

Энэнээс өөр бизнесийн зарчмаар яаж хөгжүүлье гэж бодож байна вэ? Мөн бие тамир спортын клубуудыг ТББ, ААН –ийн хэлбэрээр үйл ажиллагааг явуулна гэсэн байна. Тэгэхээр төрийн бус байгууллага гэдэг бол ашгийн бус, ААН гэхээр ашгийн байгууллага. Тэгэхээр ямар клубууд нь ТББ-ын хэмжээгээр ямар клубууд нь ААН-ын хэлбэрээр ажиллах вэ энэ талаар тодруулж хэлж өгөөч? Нөгөө талаас бие тамир спортыг хөгжүүлэх талаар ярихгүй байхын аргагүй байгаа.

Өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн гэхээр л мод тариад л хашаа хашчихдаг ийм газар биш өнөөдөр экологийн боловсрол олгох байгаль орчноо хамгаалах хөрс усаа хамгаалах гээд маш их олон талын ач холбогдолтой хүрээлэн байдаг. Харин олон улсын хэмжээнд цэцэрлэгт хүрээлэнг ерөөсөө бүх нийтийн биеийн тамирийг хөгжүүлэх газар болгож байгаа. Энэ тал дээр цэцэрлэгт хүрээлэнгийн хууль эрхзүйн орчинг тусдаа хуулиар зохицуулсан байдаг.

Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр: Б.Саранчимэг гишүүний асуултад хариулъя. Спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлье гэдэг хуулийн концепц том өөрчлөлтийн нэг юм. Манай спорт өнөөг хүртэл социализмийн үеийн зарчмаар хөгжиж байгаад саяханыг хүртэл үндсэндээ ивээн тэтгэлэгийн зарчмаар явж ирсэн.

Цаашдаа спорт өөрөө өөрийгөө хөгжүүлдэг нөхцлийг бүрдүүлэх зорилтыг бид үүнд тавьж байгаа. Заалтууд бол энд тэнд тарсан олон заалтууд орсон байгаа.Бие тамир, спортын байгууллагууд цаашдаа ашгийн байгууллагууд болж ажиллах эндээсээ татвар төлдөг байх, үүнд аж ахуй нэгж иргэд хандив мөнгө өгсөн тохиолдолд татвар тооцох орлогоос нь хасаж тооцох гэх мэтийн зүйлийг оруулсан.

Ер нь манай спортод нилээн яригдах ёстой асуудал бол спортын байгууллагууд маань тодорхой хандивлагчийн нөлөөн дор орчхоод байгаа байдал байгаа. Бид нар энэ байгууллагуудыг хандивийн чөлөөт болгож өгснөөрөө спортын байгууллагууд олон санхүүжилтийн эх үүсгэвэртэй болоод нэг хандивлагчийн эрхшээлд байх явдал арилах юм. Мэргэжлийнхээ спортын зарчмаар хөгжихөд илүү нөлөөтэй болно.

ШИНЭ МЭДЭЭ