УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.01.27
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Нэг зорилготой атлаа давхар давхар хөрөнгө, хүч шаардсан ажил болох вий дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:

Шууд ардчилллын хэлбэрийг нутагшуулна гэж хэсэг бужигнуулсан нь хэр үр дүнд хүрсэн юм бол бодолх л хэрэгтэй.

Хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар нилээд нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй. Яг одоогийн төслөөр бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад давхар ачаалал өгөхүйц, цаашлаад иргэдэд ч тэр, төр ч тэр дарамт болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.

Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар гурван жилийн дотор баригдах төсөл, арга хэмжээ гэж дөрвөн яамны ажлын хэсэг гарч, Монгол Улсын 21 аймаг, 330 сумын иргэдийн дунд танай орон нутагт ямар бүтээн байгуулалтын ажил хийх хэрэгтэй байна гэсэн агуулгатай санал агуулга явуулсан байдаг. 2008-2012 онд бүтээн байгуулалтын ажилд 2 их наяд орчим төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт хийж байсан.

Шинэчлэлийн Засгийн газар ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлыг иргэдээсээ асууж, 9000 орчим ажлын жагсаалт гаргасан байдаг. Энэ нь үнэндээ “чихэн дээр цэцэг ургуулах” төдий зүйл болсон.

Үүнээс болж, одоо иргэдийн оролцоонд тулгуурлана гэхээр итгэхээ больсон цаг. Мөн өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудал сөхөгдсөн.

Тэгвэл Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа гэхэд хэрэгжүүлэхэд тодорхой хөрөнгө мөнгө шаардагдах болно шүү дээ. Тиймээс эцсийн зорилго нь нэг атлаа давхар давхар төсөв, цаг хугацаа шаардсан зүйл болох вий гэдгийг анхаарах хэрэгтэй." 

ШИНЭ МЭДЭЭ