МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.01.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ё.Баатарбилэг: Төсвөөс санхүүжүүлэх өвчний жагсаалтыг тодорхой гаргах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016.12.28 Засгийн газрын өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн , төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгийн үед Ё.Баатарбилэг төсөл судалгаа сайн хийсэн, сайн төсөл болж гээд хэд хэдэн заалт дээр тодруулж асуув.

Ё.Баатарбилэг:

28.7 зүйл дээр Сум, дүүргийн Мал эмнэлэгийн тасгийн даргыг Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэсэн заалт байна. Сайд заавал сумын тасгийн даргыг томилоод байх шаардлага байна уу? Зохимжтой биш болов уу гэж бодож байна.

28.8 зүйл дээр сум, дүүргийн мал эмнэлэгийн тасгийнхан ажлын байрыг нь ЗГ-ын гишүүн батална гэж. Харин хэн томилох вэ?

30.4 зүйл дээр итгэмжлэлтэй малын эмчтэй гэрээ байгуулсан ямар ч компани мал эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж болно гэж уншигдхаар байна. Энэ нь зохимжгүй байхаа. Хуулийн этгээдэд ч мөн мэргэжлийн мал эмнэлэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгох заалт бий юу?

Мал эмнэлэгийн үйлчилгээний санхүүжилт төвөгтэй байдаг. Төсвөөс санхүүжүүлэх өвчний жагсаалтыг тодорхой болгохгүй бол гоц халдварт өвчний үед маргаан гардаг. Төрөөс санхүүжэх, аймгаас санхүүжих, малчин өөрөө санхүүжүүлэх өвчний жагсаалтыг нь тодорхой гаргах нь зүйтэй. 

Бас нэг тодруулах зүйл байна. Манай мал аж ахуйн эрдэмтэд малын маш олон вакцин, тари бэлэн болгоод, үйлдвэрлэлд туршиэ гаргачихсан байгаа юм байна. Одоо тэдэнд үйлдвэрлэлд нэвтрүүлэх хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм байна лээ. Яам энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?  

ХХААХҮЯамны бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, н.Алтангэрэл хариулав:

28.7 заалт дээр аймгийг тасгийн даргыг сайд томилоно. Харин сум, дүүргийг тасгийн даргыг аймгийн тасгийн дарга,засаг даргатай зөвшөлцөж томилно.  

Итгэмжлэхтэй малын эмчтэй сум, дүүргийн мал эмнэлэгийн засаг гэрээ хийхээр нарийвчлаж тусгасан. Өмнөх хууль дээр ийм нарийвчлсан заалт байхгүй байсан. Үүнээс болж мэргэжлийн бус хүмүүс мал эмнэлгийн үйлчилгээг хийх нөхцөл гарч байгаа.

Санхүүжилтийн хувьд өмнөх хууль дээр нийт вакциныг төр даахаар байгаа. Энэ төсөл дээр улс орны эдийн засагт нэн хохиролтой өвчннийг төр 100 хувь хариуцъя гэж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ