МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.01.31
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Бат-Эрдэнэ: Бид "Бурхан Халдун уул" гэж нэрлэн, тахин шүтэж ирсэн нь ямар учиртай юм бэ?

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.31/ Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун болгоё гэсэн агуулгатай УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирсэн байна.  Хэнтий Хан гэдэг нэртэй байсан юм бол бид “Бурхан Халдун уул” гэж нэрлэн, тахин шүтэж ирсэн нь ямар учиртай юм бэ? Хэнтийн нуруунд яг ямар уулс харьяалагдаж байна?

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:

Ж.Бат-Эрдэнэ гишүүн өмнөх хэлэлцүүлгийн үеэр байхгүй байсан бололтой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

Хэнтийн нуруунд орших далайн төвшнөөс дээш 2361,5 метрийн өндөртэй уулыг Хэнтий Хан гэж газрын зураг дээр тэмдэглэж ирснийг өөрчилж, Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэрээр нь буюу Бурхан Халдун уул гэж нэрлэх тухай Дэлхийн өвийн хорооны шийдвэр гарсан учраас уг тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. 

ШИНЭ МЭДЭЭ