УИХ-ын гишүүд
2017.02.03
Улстөр

УИХ ба Кноп

УИХ-ын хуулийн төсөл, тогтоолыг баталж байх үед хэн нэг гишүүний өмнөөс захиж үлдээсэн кнопын дарах эсвэл өмнөөс нь дарах байдал гарч байгаатай холбогдуулж иргэд бухимдалтай байна. Санал хураах үйл явц, кнопын талаар гишүүд ийн хэлэв.

Харин өчигдөр сэтгүүлчид цөөнгүй гишүүнээс бусдын кноп дардаг асуудлыг хэрхэх талаар байр суурийг нь асуухад С.Чинзориг, М.Билигт, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Пүрэв­дорж, Х.Болорчулуун нарын гишүүд кноп дардаг байдлыг буруутгаж, хурууны хээ мэдэрдэг төхөөрөмжтэй болох саналыг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учралын өөрийнхөө кнопыг гар сунган дарж буй зураг цахим ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл тэрээр тайлбар өглөө.

ШИНЭ МЭДЭЭ