УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.02.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Н.Учрал: Ажил олгогчид халтай хууль гарна
Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.
УИХ-ын Н.Учрал: Би энэ хуулийн төслийг анхнаас нь дэмжихгүй байсан. Яагаад гэвэл ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем KPI, Баланс скори карт гэдэг зүйл хуулинд оруулаагүй байж юун цагийн ажлыг дүгнэх гээд юм оруулчихав аа.
Энэ бол суурь концепцээр нь өөрчилж байж оруулж ирэх зохицуулалт тэгэхгүй бол гарангуут гар хөлгүй хууль л гарах байх. Нэмэлт өөрчлөлтөөр ийм л үр дүн гарна гэж бодож байгаа учир энэ хуулийг дэмжихгүй байгаа.
Үнэлж болдоггүй, баахан цагийн ажлын нөхдүүд чинь гарч ирээд би ажил хийсэн гээд эхлэнэ. Гадаадын бүхий л хуульд энэ KPI чинь орчихсон. Бүх байгууллага үнэлгээний системээ хэрэгжүүлээд эхлэчихсэн.