2017.02.10
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээний дараа огцруулсан бол ийм зүйл болохгүй байсан

УИХ-н чуулганаар  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "2015 онд Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг байгуулчхаад ирэхэд нь огцруулах ёстой байсан. Тэгсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшлийг асуудлыг өмнөх Шийдлийн Засгийн газрын тогтоол гаргаж нууцын зэрэглэлд оруулж явсан.

Харин сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Манай засгийн газар өөрийнхөө хэмжээнд ажиллаж, авах арга хэмжээгээ хавсан. Юуны түрүүнд нууцын зэрэглэлээс хассан. Энэ хүрээнд УИХ-д  хандсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг сайн ажилласан байна. Үүнийг түргэвчлэх хэрэгтэй  гэдэг байр суурийг Би илэрхийлж байсан. Өнөөдөр улс орны ашигтай холбоотой энэ том асуудлыг хэлэлцэж байгаа зөв юм.

Болж байгаа үйл явдлыг харж байхад 2-3 жилийн өмнө төлөвлөж, дэс дараатай бэлтгэсэн байна.

 Хамгийн түрүүнд төрийн өмчийн хороод буулгаж, өмчийг эзэнгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байгаад үе шаттай ажлууд хийсэн.

Хамгийн харамсалтай нь Ч.Сайханбилэг Дубайд очиж Эрдэнэт үйлдвэрээс 5 дахин том аварга ордын хувь заяаг Монголын ард түмэнд ашиггүй байдлаар шийдсэн. Бага дээр нь бид хариуцлага тооцсон бол ийм байдалд хүрэхгүй байсан. Дубайн гэрээ хийчхээд ирэхэд нь УИХ-ын нэр бүхий гишүүд бид огцруулах асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь эрх барьж байсан эвсэл /АН, Шударга ёс эвсэл/ хаацайлж авч үлдсэн. Дүгнэлтээс үзвэл үнэхээр хууль зөрсөн  маш тодорхой байгаа учраас УИХ яаралтай авч үзээд төр авах хэрэгтэй

ШИНЭ МЭДЭЭ