Баянголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа өрнөж байна
2017.02.16
Орон нутгийн хөгжил

Баянголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа өрнөж байна

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Иргэний танхим, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчилах, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Тус үзэсгэлэн худалдаа энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулагдаж, 3-р хорооллын АПЕКС худалдааны төвийн B1 давхарт өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 100 гаруй нэр төрлийн бараа, 40 гаруй хүнсний бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

Энэ жил анх удаагаа үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэдийн хувьд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилах өргөн боломж нээгдсэн бол жил бүр оролцдог иргэдийн хувьд байнгын худалдан авагчтай болох, цаашлаад үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулах, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх таатай боломж бүрддэг байна.

“Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдааг сонирхон үзэж, худалдан авалт хийж байгаа иргэдийн сэтгэгдэл ч мөн өндөр байлаа. Учир нь Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн хэрэглэгчдэд ойртуулж өгсөнд мөн үйлдвэрийн үнээр худалдан авч байгаадаа баяртай байна гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ