МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн  95 дугаар цэцэрлэг өргөтгөл давхартай боллоо
2017.02.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэг өргөтгөл давхартай боллоо

 Баянгол дүүргийн  95 дугаар цэцэрлэг өргөтгөл давхартай боллоо. Тус цэцэрлэгийн  хуучин барилга нь хоёр давхар байсан. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгийн  давхрыг нэмэгдүүлэх  зохицуулалт нь олон давуу талтай.  

Тухайлбал, газрын хүрэлцээгүй байдлыг  шийдсэн шилдэг арга болж байна. Түүнчлэн аливаа шинэ барилга барихад тулгамддаг инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг эхнээс нь барих бэрхшээлийг шийдсэн. Мөн улсын төсвийн хөрөнгийг хэмнэсэн ажил болсон гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нар энэ үеэр онцолж байлаа.

Баянгол дүүрэг өнгөрсөн 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.  Эдийн засгийн хүндрэл болоод барилга угсралтын явц дахь зөвшөөрөл гаргах хугацаанаас үүдэн ашиглалтад орох хугацаа саатжээ. Гэвч өнгөрсөн оны 12 дугаард 77 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Харин 95 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг өнөөдөр Баянголчууд хүлээн авлаа.

77 болон 95 дугаар цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилгууд тус бүр 880 сая төгрөгийн өртгөөр баригдсан. 77 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр “Хар хорин өргөө” ХХК,  95 дугаар цэцэрлэгийн барилгыг “Алтанзурлага” ХХК  гүйцэтгэсэн. Тус цэцэрлэг гурван давхар болж өргөжсөнөөр 18 ажлын байр шинээр нэмэгдэж, 180 хүүхэд тохилог цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болов. Ингэснээр тус цэцэрлэгт нийтдээ 593 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болсон юм.

ШИНЭ МЭДЭЭ